es
Feedback
Крипто Доогтэр

Крипто Доогтэр

Ir al canal en Telegram

Public channel

Mostrar más
3 675
Suscriptores
+124 horas
-27 días
-2330 días
Archivo de publicaciones
🇺🇸 АНУ-ЫН ТОМ БАНКУУД ХАМТРАН СТЕЙБЛКОЙН ГАРГАХААР СУДАЛЖ БАЙНА 🏦💵 JPMorgan, Bank of America, Wells Fargo, Santander зэрэ
🇺🇸 АНУ-ЫН ТОМ БАНКУУД ХАМТРАН СТЕЙБЛКОЙН ГАРГАХААР СУДАЛЖ БАЙНА 🏦💵 JPMorgan, Bank of America, Wells Fargo, Santander зэрэг томоохон банкууд дэлхийн хэмжээнд ашиглах стейблкойныг хамтран гаргах консорциум байгуулахаар ажиллаж байгаа талаар The Wall Street Journal мэдээлжээ. 🔹 Олон банк хамтран нэг стейблкойн гаргах боломжийг судалж байна 🔹 Олон улсын төлбөр тооцоог илүү хурдан, хялбар болгох зорилготой 🔹 Үүнээс гадна JPMorgan өөрийн стейблкойныг дангаараа гаргах хувилбарыг мөн судалж байгаа аж. 📌 Товчхондоо: АНУ-ын уламжлалт банкны салбар стейблкойны зах зээлд хүчтэй орж ирэхээр бэлтгэж байна.

🇭🇰 ХОНКОНГИЙН БИРЖ БИТКОЙН + АЛТ ХОСОЛСОН АНХНЫ ETF-ЭЭ БҮРТГЭЛЭЭ 🪙🥇 Хонконгийн MicroBit компани Хонконгийн хөрөнгийн бирж
🇭🇰 ХОНКОНГИЙН БИРЖ БИТКОЙН + АЛТ ХОСОЛСОН АНХНЫ ETF-ЭЭ БҮРТГЭЛЭЭ 🪙🥇 Хонконгийн MicroBit компани Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX) дээр Bitcoin болон алттай хосолсон ETF-ээ албан ёсоор бүртгүүлжээ. 📌 ETF-ийн нэр: MicroBit Bitcoin & Gold Value ETF 🔹 Bitcoin + Алт — хоёр төрлийн хөрөнгийг нэг ETF-д хослуулсан 🔹 Хонконгийн зах зээлд Bitcoin + алтны анхны хосолсон ETF болж байна 🔹 Хөрөнгө оруулагчид уламжлалт алт болон дижитал хөрөнгө болох Bitcoin-д нэг бүтээгдэхүүнээр дамжуулан хөрөнгө оруулах боломжтой.

💰 NVIDIA-ИЙН АЖИЛТНУУДЫН ХӨРӨНГӨ $1 САЯААС ДАВЖЭЭ 3,000 гаруй NVIDIA ажилтныг хамруулсан судалгаагаар оролцогчдын 76–78% нь
💰 NVIDIA-ИЙН АЖИЛТНУУДЫН ХӨРӨНГӨ $1 САЯААС ДАВЖЭЭ 3,000 гаруй NVIDIA ажилтныг хамруулсан судалгаагаар оролцогчдын 76–78% нь $1 саяас дээш хөрөнгөтэй гэж хариулжээ. (Crypto Briefing) 📊 Судалгааны дүн: 🔹 76–78% — $1 сая+ хөрөнгөтэй 🔹 ~50% — $25 сая+ хөрөнгөтэй 🔹 Судалгаанд 3,000+ ажилтан оролцсон 📈 NVIDIA-ийн хувьцааны олон жилийн хүчтэй өсөлт болон ажилтнуудын хувьцаанд суурилсан урамшуулал нь энэхүү хөрөнгийн өсөлтийн гол шалтгаануудын нэг гэж тайлбарлаж байна. ⚠️ Гэхдээ: Энэ нь NVIDIA-ийн нийт ажилтнуудын албан ёсны бүртгэл биш, харин 3,000 гаруй ажилтны судалгаанд үндэслэсэн тоо юм.

📱 TELEGRAM ДУГААР БАРАГ $1 САЯАР ЗАРАГДЖЭЭ 💰 Telegram-ийн аноним (нууцлагдсан) дугаар +888 8 666 нь 666,666 GRAM-аар зарагд
📱 TELEGRAM ДУГААР БАРАГ $1 САЯАР ЗАРАГДЖЭЭ 💰 Telegram-ийн аноним (нууцлагдсан) дугаар +888 8 666 нь 666,666 GRAM-аар зарагджээ. 💵 Тухайн үеийн ханшаар энэ нь ойролцоогоор $995,000 буюу бараг $1 сая-тай тэнцэж байна. 🔥 Энэ дугаар нь ховор, “гоё” цифрүүдийн хослолтой тул Telegram-ийн дижитал дугаарын зах зээлд асар өндөр үнэд хүрсэн байна. 🤯 Бараг $1 саяар… зүгээр л Telegram-ийн дугаар!

📉 BTC $80,000 БҮС ДЭЭР ТОГТВОРТОЙ ТОГТОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Bitcoin дахин $80,000 түвшинг даван гарахыг оролдсон ч дээр нь тогтв
📉 BTC $80,000 БҮС ДЭЭР ТОГТВОРТОЙ ТОГТОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Bitcoin дахин $80,000 түвшинг даван гарахыг оролдсон ч дээр нь тогтвортой тогтож чадсангүй. Үүнд өмнөх эзэмшигчдийн ашиг авах борлуулалт голлон нөлөөлж байна гэж on-chain шинжээчид үзэж байна. 📊 Зах зээлийн нөхцөл: 🔹 Спот BTC ETF-үүдийн хөрөнгө оруулалт үргэлжилж байна 🔹 АНУ-ын төрийн бондын өгөөж буурсан нь эрсдэлтэй хөрөнгийг дэмжиж байна 🔹 Гэвч олон BTC эзэмшигчид дахин ашигтай болсон тул ашиг авах борлуулалт нэмэгджээ. 🎯 Чухал түвшнүүд: 🟢 $80K-ийг баттай давбал → $88K–$90K хүртэл өсөх боломж 🔴 $75K–$76K дэмжлэгийг алдвал → засвар улам гүнзгийрэх эрсдэлтэй.

📊 XRP: $1.36-ИЙН ДЭМЖЛЭГИЙГ ХАДГАЛАХ НЬ ЧУХАЛ XRP өнгөрсөн долоо хоногт $1.69 хүртэл өссөн ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны
📊 XRP: $1.36-ИЙН ДЭМЖЛЭГИЙГ ХАДГАЛАХ НЬ ЧУХАЛ XRP өнгөрсөн долоо хоногт $1.69 хүртэл өссөн ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дараа $1.40-өөс доош бууж, одоо гол дэмжлэгийн түвшнээ шалгаж байна. 📉 🎯 Гол түвшнүүд: 🔹 $1.36 — хамгийн чухал дэмжлэг 🔹 $1.28 — $1.36-ыг алдвал дараагийн дэмжлэг 🔹 $1.45 — ойрын эсэргүүцэл 🔹 $1.51 — хүчтэй давбал өсөлт дахин сэргэх дохио 📌 Хэрэв XRP $1.36-ыг хамгаалж чадвал үнэ тогтворжиж, дахин өсөх оролдлого хийх боломжтой. 💡 Одоогоор XRP-ийн хувьд $1.36 түвшин хамгийн чухал бүс байна.

🤖 БИЛЛ ГЕЙТС: ЗАРИМ АЖЛЫГ AI-Д БҮРЭН ДААТГАЖ БОЛОХГҮЙ Microsoft компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс хиймэл оюун ухаан (AI)
🤖 БИЛЛ ГЕЙТС: ЗАРИМ АЖЛЫГ AI-Д БҮРЭН ДААТГАЖ БОЛОХГҮЙ Microsoft компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс хиймэл оюун ухаан (AI) хэт хурдацтай хөгжвөл хөдөлмөрийн зах зээлд огцом өөрчлөлт авчирч болзошгүй гэж анхааруулжээ. Түүний санал болгосноор AI тухайн ажлыг хүнтэй адил түвшинд хийж чаддаг болсон ч зарим мэргэжлийг нийгмийн шалтгаанаар хүний гарт зориудаар үлдээх хэрэгтэйг онцоллоо. Тухайлбал: 🔹 👩‍🏫 Боловсрол 🔹 🧑‍⚕️ Асаргаа, сувилгаа 🔹 🧠 Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ 🔹 🏗️ Зарим төрлийн гар ажиллагаа зэрэг салбарт хүний оролцоог хадгалах шаардлагатай болохыг тэр дурджээ.

🇺🇸 АНУ-ЫН 7-Р САРЫН СУУРЬ PCE ХҮЛЭЭЛТТЭЙ НИЙЦЛЭЭ 📊 АНУ-ын 7-р сарын суурь PCE үнийн индекс өмнөх сараас 0.2% өсөж, зах зээ
🇺🇸 АНУ-ЫН 7-Р САРЫН СУУРЬ PCE ХҮЛЭЭЛТТЭЙ НИЙЦЛЭЭ 📊 АНУ-ын 7-р сарын суурь PCE үнийн индекс өмнөх сараас 0.2% өсөж, зах зээлийн хүлээлттэй таарлаа. 📌 Гол үзүүлэлтүүд: 🔹 Сарын өсөлт: +0.2% 🔹 Жилийн өсөлт: +3.3% 🔹 Хүлээлт: +0.2% / +3.3% 🔹 Инфляцийн үзүүлэлт хүлээлтээс хэтрээгүй 💡 Яагаад чухал вэ? Суурь PCE нь ХНС-ийн инфляцийг үнэлэхдээ хамгийн их анхаардаг үзүүлэлтүүдийн нэг. 👉 Хэрэв инфляци хүлээлтээс өндөр гарвал — хүү бууруулах хүлээлт сулрах эрсдэлтэй. 👉 Харин хүлээлтээс доогуур гарвал — хүү бууруулах хүлээлт нэмэгдэх боломжтой. 📈 Крипто зах зээлийн хувьд: Инфляцийн дарамт нэмэгдэхгүй, ХНС-ийн хүү бууруулах хүлээлт хэвээр байвал Bitcoin болон бусад эрсдэлтэй хөрөнгөд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

🇺🇸 АНУ-ЫН КРИПТОТОЙ ХОЛБООТОЙ ХУВЬЦААНУУД БҮГД ДООШИЛЛОО 📉 АНУ-ын хөрөнгийн зах зээл нээгдсэний дараа криптовалютын салбар
🇺🇸 АНУ-ЫН КРИПТОТОЙ ХОЛБООТОЙ ХУВЬЦААНУУД БҮГД ДООШИЛЛОО 📉 АНУ-ын хөрөнгийн зах зээл нээгдсэний дараа криптовалютын салбартай холбоотой компаниудын хувьцаанууд нийтээрээ уналттай байна. 📉 Гол уналтууд: 🔻 Gemini (GEMI) — -4.37% 🔻 American Bitcoin (ABTC) — -4.35% 🔻 MARA — -3.64% 🔻 MicroStrategy (MSTR) — -3.55% 🔻 Coinbase (COIN) — -3.13% 🔻 Riot Blockchain (RIOT) — -2.77% 🔻 Bullish (BLSH) — -2.59% 🔻 Robinhood (HOOD) — -2.27% 🔻 BitMine (BMNR) — -1.73% 🔻 Circle (CRCL) — -1.70%

photo content

☀️ КРИПТО ЦАГ АГААР‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‎ 📅 2026 оны 8 сарын 27, 08:18(УБ цаг) 🌍 Зах зээлийн нийт үнэлгээ (24h): ~$2.66T (+1.
☀️ КРИПТО ЦАГ АГААР‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‎ 📅 2026 оны 8 сарын 27, 08:18(УБ цаг) 🌍 Зах зээлийн нийт үнэлгээ (24h): ~$2.66T (+1.1%) ₿ Bitcoin (BTC): ~$78,860 (+0.37%) 📈Хамгийн их өссөн: 1. VET ~$0.006788 (+19.25%) 2. SPX~$0.5990 (+17.20%) 3. PUMP ~$0.004911 (+9.60%) 📉 Хамгийн их унасан: 1. POL: ~$0.1089 (-10.58%) 2. STABLE: ~$0.02619 (-8.80%) 3. XDC: ~$0.02767 (-3.60%) 🌊 BTC Давамгайлал: ~60.05% 🌥 Айдас & Шуналын индекс: ~71 - Шунал 🪙 Алт улирлын индекс: 40

🇺🇸🔥 BINANCE.US: APPLE PAY & GOOGLE PAY-ЭЭР КРИПТО АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 📱 Binance.US төлбөрийн сонголтондоо Apple Pay бол
🇺🇸🔥 BINANCE.US: APPLE PAY & GOOGLE PAY-ЭЭР КРИПТО АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 📱 Binance.US төлбөрийн сонголтондоо Apple Pay болон Google Pay-г нэмсэн байна. Ингэснээр АНУ-ын шаардлага хангасан хэрэглэгчид өдөр тутам ашигладаг гар утасны төлбөрийн системээрээ дамжуулан криптовалют худалдаж авах боломжтой болжээ. 🔹 Apple Pay 🔹 Google Pay 🔹 Банкны шилжүүлэг болон бусад төлбөрийн сонголтууд 💬 Binance-ийн үүсгэн байгуулагч CZ (Changpeng Zhao) энэ шинэчлэлийн талаар: “Крипто худалдаж авах нь өглөөний кофе авахтай адил хялбар боллоо.”

🚨 CleanCore 463 САЯ DOGE-ЭЭ ЗАРЖ, DOGE ХУРИМТЛУУЛАХ СТРАТЕГИА ЗОГСООЛОО 🐕 CleanCore компани эзэмшиж байсан үлдэгдэл 463 сая
🚨 CleanCore 463 САЯ DOGE-ЭЭ ЗАРЖ, DOGE ХУРИМТЛУУЛАХ СТРАТЕГИА ЗОГСООЛОО 🐕 CleanCore компани эзэмшиж байсан үлдэгдэл 463 сая DOGE-ийн бараг бүгдийг ойролцоогоор $33.4 саяар зарсан байна. 📌 Компанийн мэдээллээр: 🔹 Зарсан хэмжээ: ~463 сая DOGE 🔹 Борлуулалтын дүн: ~$33.4 сая 🔹 DOGE-д төвлөрсөн хуримтлалын стратегиа зогсоосон 🔹 Хөрөнгөө AI дэд бүтэц болон дата төвийн төслүүдэд чиглүүлэхээр болжээ

🇯🇵🔥 ЯПОН КРИПТО БОЛОН AI-ИЙН ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД 40 ТЭРБУМ ИЕН ТӨСӨВ ХҮСЖЭЭ Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг (FS
🇯🇵🔥 ЯПОН КРИПТО БОЛОН AI-ИЙН ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД 40 ТЭРБУМ ИЕН ТӨСӨВ ХҮСЖЭЭ Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг (FSA) 2027 оны төсөвт 40 тэрбум иен буюу ойролцоогоор 250 сая ам.долларын төсөв хүссэн байна. 📈 Энэ нь 2026 оны төсвөөс ~60%-иар их дүн юм. 💡 Төсвийг юунд зарцуулах вэ? 🔹 AI ашиглан санхүүгийн зах зээлийг хянах систем байгуулах 🔹 Санхүүгийн системийг квант компьютерт тэсвэртэй криптограф (PQC)-д шилжүүлэх 🔹 Криптовалютын үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналтыг нэмэгдүүлэх 🔹 Кибер халдлага болон аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах 🔹 AI болон шинэ технологийн эрсдэлийг хариуцах мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэх 📌 Энгийнээр хэлбэл: Япон улс крипто болон AI-ийн хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдгээр технологиос үүсэх эрсдэлийг хянах, санхүүгийн системээ хамгаалахад илүү их хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байна.

🇨🇳🇺🇸 ХЯТАД УЛС АНУ-ЫН ИРАНЫ ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЭСЭРГҮҮЦЭВ Хятад улс АНУ-ын Ираны эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлж
🇨🇳🇺🇸 ХЯТАД УЛС АНУ-ЫН ИРАНЫ ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЭСЭРГҮҮЦЭВ Хятад улс АНУ-ын Ираны эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлж, Ирантай худалдаа хийж буй гуравдагч орны компани, байгууллагуудад “хоёрдогч хориг” тавих заналхийлэл нэмэгдэж байгааг эрс эсэргүүцлээ. 🇨🇳 Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 8-р сарын 25-ны хэвлэлийн бага хурлын үеэр: 🔹 Хятад–Ираны эдийн засгийн хамтын ажиллагаа олон улсын эрх зүйн хүрээнд явагддаг 🔹 Гаднын улс орон ийм хамтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ёсгүй 🔹 НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүй нэг талын хориг арга хэмжээг Хятад улс эсэргүүцдэг 🔹 Хятад улс өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд “шаардлагатай бүх арга хэмжээг” авна гэж мэдэгдэв. 🇺🇸 Үүний зэрэгцээ АНУ Ираны эдийн засгийг шахах шинэ кампанит ажил эхлүүлж, Ирантай бизнес хийж буй гуравдагч талуудад хоёрдогч хориг тавих дарамтыг нэмэгдүүлж байна. Шинэ арга хэмжээ нь криптовалют, технологи, алт, агаарын тээвэр, далайн тээвэр зэрэг салбарыг ч хамарчээ. (Reuters) ⚠️ Хэрэв АНУ Хятадын томоохон компани, санхүүгийн байгууллагуудад хоригийн дарамтаа нэмэгдүүлбэл Вашингтон–Бээжингийн харилцаанд шинэ зөрчил үүсэх эрсдэлтэй.

🚨 BTC $83,200-ЫГ ДАВБАЛ ЧИГ ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДСӨНИЙ ДОХИО! 📊 On-chain шинжээч Axel Adler Jr. BTC-ийн богино хугацааны зах зэ
🚨 BTC $83,200-ЫГ ДАВБАЛ ЧИГ ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДСӨНИЙ ДОХИО! 📊 On-chain шинжээч Axel Adler Jr. BTC-ийн богино хугацааны зах зээлийн бүтэц мэдэгдэхүйц сайжирсан гэж дүгнэжээ. ✅ BTC богино хугацааны эзэмшигчдийн дундаж худалдан авалтын үнэ болох $68,200-ыг давсан ✅ 111 өдрийн SMA — $67,500-ыг давсан ✅ 200 өдрийн SMA — $69,000-ыг давсан 🔥 Гэхдээ урт хугацааны буурах тренд бүрэн дууссан гэж хэлэхэд хараахан эрт. Учир нь: 📌 365 өдрийн SMA → $83,200 111 болон 200 өдрийн хөдөлгөөнт дундажууд одоогоор 365 өдрийн дунджаас доогуур хэвээр байна. 🎯 Тиймээс BTC $83,200-ыг давж, дээр нь тогтвортой тогтож чадвал урт хугацааны тренд өсөлт рүү шилжиж байгааг батлах хүчтэй дохио болно.

🇹🇭🔥 ТАЙЛАНД КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТАА ШИНЭЧИЛЖ БАЙНА Тайландын Засгийн газар санхүүгийн зах зээлтэй холбоотой 4 хуу
🇹🇭🔥 ТАЙЛАНД КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТАА ШИНЭЧИЛЖ БАЙНА Тайландын Засгийн газар санхүүгийн зах зээлтэй холбоотой 4 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. 📌 Үүний нэг нь 2018 онд батлагдсан Дижитал хөрөнгийн бизнесийн тухай хууль юм. Шинэчлэлийн хүрээнд: 🔹 Криптовалютын бирж, токен гаргалт, кастоди үйлчилгээний зохицуулалтыг шинэчилнэ 🔹 SEC-ийн санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах эрхийг нэмэгдүүлнэ 🔹 Цахим баримт бичгийн хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг шинэчилнэ 🔹 Санхүүжилт болон зах зээлийн зохицуулалтыг орчин үеийн нөхцөлд нийцүүлнэ ₿ Хамгийн сонирхолтой нь: Тайландын SEC дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалагдах Bitcoin (BTC) болон Ethereum (ETH) спот ETF-ийн журмын төслийг мөн танилцуулж, олон нийтийн саналыг авч эхэлжээ. 🗓️ Санал авах эцсийн хугацаа: 9-р сарын 20

⛏️ BITCOIN-ИЙН ҮНЭ ОЛБОРЛОЛТЫН ӨРТӨГТЭЙГӨӨ ТУЛЖ ИРЛЭЭ Bitcoin-ийн үнэ сүүлийн үед $78,000 орчим хэлбэлзэж байгаа бол нэг BTC
⛏️ BITCOIN-ИЙН ҮНЭ ОЛБОРЛОЛТЫН ӨРТӨГТЭЙГӨӨ ТУЛЖ ИРЛЭЭ Bitcoin-ийн үнэ сүүлийн үед $78,000 орчим хэлбэлзэж байгаа бол нэг BTC олборлох тооцоолсон өртөг мөн ойролцоогоор $77,000–$78,000 орчимд хүрчээ. 📊 Өөрөөр хэлбэл: 🔹 BTC үнэ → ~$78,000 🔹 Олборлолтын тооцоолсон өртөг → ~$77,000+ 🔹 Ашгийн зөрүү → маш бага Энэ нь майнеруудын хувьд чухал үе юм. Учир нь Bitcoin-ийн үнэ олборлолтын өртөгтэй ойролцоо байх үед ашгийн маржин шахагдаж, өндөр зардалтай майнеруудын дарамт нэмэгддэг. ⚠️ Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: $77K орчим гэдэг нь бүх майнерын ижил зардал гэсэн үг биш. Цахилгааны үнэ, төхөөрөмжийн хүчин чадал, mining difficulty болон бусад зардлаас шалтгаалан майнер бүрийн бодит өртөг өөр байна.

🕊️ X ПЛАТФОРМ ДЭЭР КРИПТОВАЛЮТ ШУУД АРИЛЖААЛАХ БОЛОМЖ УДАХГҮЙ НЭВТЭРНЭ 🔥 X (хуучнаар Twitter)-ийн бүтээгдэхүүний албаны дар
🕊️ X ПЛАТФОРМ ДЭЭР КРИПТОВАЛЮТ ШУУД АРИЛЖААЛАХ БОЛОМЖ УДАХГҮЙ НЭВТЭРНЭ 🔥 X (хуучнаар Twitter)-ийн бүтээгдэхүүний албаны даргаар ажиллаж байсан зөвлөх Никита Биер X платформ дээр криптовалютыг шууд худалдаж авах, зарах функц удахгүй нэмэгдэнэ гэж мэдэгджээ. 📊 Түүний хэлснээр: 🔹 SOL, ETH зэрэг криптовалютын графикийг постод шууд харуулах Cashtag функцийг хөгжүүлсэн 🔹 Харин Buy / Sell товч удахгүй нэмэгдэхээр төлөвлөгдөж байна 🔹 Ингэснээр хэрэглэгч X-ээс гаралгүйгээр криптовалютын мэдээлэл үзэж, цаашлаад арилжаа хийх боломжтой болох юм. Хэрэв энэ функц бүрэн хэрэгжвэл X нь зүгээр нэг сошиал платформ биш, крипто арилжаа болон санхүүгийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн платформ болох алхам хийж байна гэсэн үг.

🐋📈 ХАЛИМ $45.3 САЯЫН АШИГТ ХҮРЛЭЭ Hyperliquid дээр асар том Long позици барьж байсан нэгэн халим өмнө нь $120 сая хүртэлх а
🐋📈 ХАЛИМ $45.3 САЯЫН АШИГТ ХҮРЛЭЭ Hyperliquid дээр асар том Long позици барьж байсан нэгэн халим өмнө нь $120 сая хүртэлх алдагдалтай байсан ч BTC болон ETH-ийн өсөлтийн дараа ашигтай болжээ. Тэрээр: 🔹 120,000 ETH Long-оо бүрэн хааж → $32.77 саяын ашиг 🔹 3,000 BTC Long-оос 1,200 BTC-ийг хааж → $12.53 саяын ашиг 🔹 Нийт бодитоор авсан ашиг → $45.3 сая Харин одоо үлдсэн 1,800 BTC Long нь ойролцоогоор $21.08 саяын бодит бус ашигтай хэвээр байгаа аж.