ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅

Крипто Доогтэр

Крипто Доогтэр

前往频道在 Telegram

Public channel

显示更多
3 613
订阅者
无数据24 小时
-57 天
-3330 天
帖子存档
⛏️ БИТКОЙН ОЛБОРЛОГЧДЫН ШИМТГЭЛИЙН ОРЛОГО 2011 ОНООС ХОЙШ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД ХҮРЛЭЭ 📉 Биткойн олборлогчдын (Miner) энэ онд
⛏️ БИТКОЙН ОЛБОРЛОГЧДЫН ШИМТГЭЛИЙН ОРЛОГО 2011 ОНООС ХОЙШ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД ХҮРЛЭЭ 📉 Биткойн олборлогчдын (Miner) энэ онд гүйлгээний шимтгэлээс олсон орлого ердөө 912 BTC болсон нь 2011 оноос хойших жилийн хамгийн бага үзүүлэлт болж байгааг Unfolded мэдээлжээ. 📊 Гол үзүүлэлтүүд: ▪️ Гүйлгээний шимтгэлийн нийт орлого: 912 BTC. ▪️ Майнеруудын нийт орлогын ердөө 0.63%-ийг гүйлгээний шимтгэл бүрдүүлж байна. ▪️ Орлогын үндсэн хэсэг нь блок олборлосны урамшууллаас хамааралтай хэвээр байна. ⚠️ 2028 ОНЫ HALVING ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Биткойн майнеруудын орлого хоёр үндсэн эх үүсвэртэй: 1️⃣ Block Subsidy: Шинэ блок олборлосны төлөө авдаг BTC урамшуулал. 2️⃣ Transaction Fees: Сүлжээгээр хийгдсэн гүйлгээнээс авдаг шимтгэл. 2028 онд дараагийн Halving болох үед блокийн урамшуулал дахин 50%-иар буурна. Харин гүйлгээний шимтгэлийн орлого одоогийнх шиг бага хэвээр байвал майнеруудын ашигт ажиллагаанд нэмэлт дарамт үүсэх эрсдэлтэй. #Bitcoin #BTC #Mining #Halving #CryptoNews #КриптоДоогтэр
19 11月, 03:00

🌍 ЗҮҮН ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН КРИПТО ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА 📊 Блокчейн шинжилгээний Chainalysis к
🌍 ЗҮҮН ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН КРИПТО ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА 📊 Блокчейн шинжилгээний Chainalysis компанийн мэдээлснээр, Зүүн Европын криптовалютын зах зээлд жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын гүйлгээний эзлэх хувь дэлхийн бусад бүс нутгаас өндөр байна. 📈 Судалгааны гол үзүүлэлтүүд: ▪️ 10,000 ам.доллараас бага дүнтэй гүйлгээний эзлэх хувь Зүүн Европт 13.1%-д хүрчээ. ▪️ Энэ үзүүлэлт Сахарын цөлөөс өмнөх Африкт 12%, дэлхийн дунджаар 10.1% байна. ▪️ Жижиг дүнтэй гүйлгээний нийт хэмжээ 8.3%-иар өссөн. ▪️ Харин 10,000 ам.доллараас дээш дүнтэй томоохон гүйлгээний хэмжээ 591.5 тэрбум ам.доллараас 488.6 тэрбум ам.доллар болж буурчээ. 💡 ЭНЭ ЮУГ ИЛТГЭЖ БАЙНА ВЭ? Зүүн Европын крипто зах зээлийн нийт хэмжээ хумигдаж байгаа ч жижиг хөрөнгө оруулагчдын гүйлгээний идэвх харьцангуй нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, томоохон хөрөнгө оруулагчдын гүйлгээ буурч, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын оролцоо зах зээлд илүү өндөр хувийг эзлэх болжээ. #Crypto #Chainalysis #EasternEurope #Bitcoin #КриптоДоогтэр
19 11月, 02:04

🇷🇺 ОХУ 2027 ОНООС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГУУДАД КРИПТОВАЛЮТЫГ ШУУД ЭЗЭМШИХИЙГ ЗӨВШӨӨРНӨ ОХУ-ын Төв банк 2027 оноос эхлэн хөр
🇷🇺 ОХУ 2027 ОНООС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГУУДАД КРИПТОВАЛЮТЫГ ШУУД ЭЗЭМШИХИЙГ ЗӨВШӨӨРНӨ ОХУ-ын Төв банк 2027 оноос эхлэн хөрөнгө оруулалтын сангуудад криптовалютыг шууд худалдан авч, эзэмших боломж олгохоор төлөвлөж байна. RBC хэвлэлийн мэдээлснээр, тус улсын Төв банк холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулж, зөвхөн шаардлага хангасан хөрөнгө оруулагчдад зориулсан хөрөнгө оруулалтын сангуудад энэхүү эрхийг олгохоор болжээ. 📊 ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫН ГОЛ ЗААЛТУУД: ▪️ 2027 оноос хөрөнгө оруулалтын сангууд BTC болон бусад криптовалютыг шууд худалдан авч, эзэмших боломжтой болно. ▪️ Зохицуулалт зөвхөн шаардлага хангасан хөрөнгө оруулагчдад үйлчилнэ. ▪️ Хууль зүйн яамны зөвшөөрөл авбал 2027 онд криптовалютыг шууд эзэмшдэг хөрөнгө оруулалтын сан байгуулагдах боломжтой. ▪️ Энгийн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад энэ боломжийг нээх асуудлыг одоогоор хэлэлцэхгүй байна. 💡 ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Энэ шийдвэр нь ОХУ-ын криптовалютын хөрөнгө оруулалтын зохицуулалтыг өргөжүүлэх дараагийн алхам болж байна. Өмнө нь 2026 оны есдүгээр сараас криптовалютын ханштай уялдсан боловч бодит криптовалют эзэмшдэггүй, мөнгөн төлбөрөөр тооцоо хийдэг санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн юм. #Bitcoin #Crypto #Russia #InstitutionalInvestment #CryptoRegulation #КриптоДоогтэр
19 11月, 01:02

🐳 БИТКОЙНЫ ТОМ ЭЗЭМШИГЧДИЙН БАЛАНС 250 МЯНГААС 1.1 САЯ BTC БОЛЖ ӨСЖЭЭ 📊 Биткойны ханш 125,000 ам.долларын оргил түвшнээс 65
🐳 БИТКОЙНЫ ТОМ ЭЗЭМШИГЧДИЙН БАЛАНС 250 МЯНГААС 1.1 САЯ BTC БОЛЖ ӨСЖЭЭ 📊 Биткойны ханш 125,000 ам.долларын оргил түвшнээс 65,000 ам.долларын бүс хүртэл буюу ойролцоогоор 48%-иар унах хугацаанд шинэ томоохон хөрөнгө эзэмшигчдийн BTC-ийн хэмжээ огцом нэмэгдсэн байна. CryptoQuant-д нийтэлсэн ончейн шинжээч MorenoDV-ийн судалгаагаар: ▪️ Шинэ том эзэмшигчдийн BTC-ийн хэмжээ 250,000-аас 1.1 сая BTC болж өссөн. ▪️ Энэ нь нийт томоохон хөрөнгө эзэмшигчдийн BTC-ийн ойролцоогоор 25%-тай тэнцэж байна. ▪️ Мөн нийт бодит капиталжуулалтын (Realized Cap) 33 орчим хувийг бүрдүүлж байна. 📌 Биткойны ханш огцом унасан үед шинэ том эзэмшигчдийн баланс мэдэгдэхүйц нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Хэрэв энэ өсөлт бодит хуримтлалыг илэрхийлж байвал уналтын үеийн худалдан авалтын эрэлт нэмэгдэж байгаагийн дохио байж болох юм. #Bitcoin #BTC #Whales #CryptoQuant #OnChain #КриптоДоогтэр
19 11月, 00:04

📉 БИТКОЙН 70,000 АМ.ДОЛЛАРААС ДООШ БАЙХ НЬ УРТ ХУГАЦААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД БОЛОМЖ Криптовалютын судалгааны K33 компанийн ш
📉 БИТКОЙН 70,000 АМ.ДОЛЛАРААС ДООШ БАЙХ НЬ УРТ ХУГАЦААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД БОЛОМЖ Криптовалютын судалгааны K33 компанийн шинжээчид биткойн (BTC) түүхэн хэмжээнд хэт их борлуулалтын бүсэд орсон нь дунд болон урт хугацааны хөрөнгө оруулагчдад сонирхолтой боломж бүрдүүлж байна гэж үзжээ. 📊 K33-ийн онцолсон гол үзүүлэлтүүд: ▪️ BTC зургаан долоо хоног дараалан буурч, сүүлийн долоо хоногт 14%-ийн уналт үзүүлсэн. ▪️ Өдрийн RSI үзүүлэлт 19.95 хүртэл буурч, хэт их борлуулалтын бүсэд орсон. ▪️ Үнэ 200 долоо хоногийн хөдөлгөөнт дунджаас 8.5% хүртэл доошилсон. ▪️ Нийт биткойны 51.5% нь одоогоор алдагдалтай түвшинд байна. 💬 K33-ийн судалгааны албаны дарга Ветле Лунде: “70,000 ам.доллараас доош үнээр BTC худалдан авах нь зах зээлээс өгч буй бэлэгтэй адил. Түүхэн мэдээллээр ийм нөхцөл байдал өмнө нь зах зээлийн ёроолын үед ажиглагдаж байсан” хэмээн онцолжээ. 📌 ДҮГНЭЛТ: K33-ийн үзэж буйгаар, биткойны одоогийн хэт их борлуулалтын үзүүлэлтүүд урт хугацааны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц түвшинд хүрчээ. Гэхдээ хэт борлуулалтын бүсэд орсон нь шууд өсөлт эхэлнэ гэсэн баталгаа биш бөгөөд зах зээлийн цаашдын хөдөлгөөнийг анхааралтай ажиглах шаардлагатай. #BTC #Bitcoin #K33 #CryptoMarket #КриптоДоогтэр
18 11月, 23:00

🏦 XRP LEDGER ДЭЛХИЙН БАНКНЫ GL1 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЛАА 📊 XRP Ledger (XRPL) нь дэлхийн банкны салбарт
🏦 XRP LEDGER ДЭЛХИЙН БАНКНЫ GL1 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЛАА 📊 XRP Ledger (XRPL) нь дэлхийн банкны салбарт ашиглагддаг GL1 стандартын хүрээнд хийгдсэн бие даасан баталгаажуулалтад амжилттай тэнцжээ. CoinDesk-ийн мэдээлснээр, XRPL нь энэхүү шалгалтыг давсан анхны нийтийн, зөвшөөрөлгүй (Permissionless) Layer 1 блокчейн болсон байна. 🏦 Энэ нь ямар ач холбогдолтой вэ? • Санхүүгийн байгууллагууд XRPL-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг үнэлэхэд албан ёсны баталгаажуулалтын үр дүнг ашиглах боломжтой боллоо. • XRPL-ийн технологийн найдвартай байдал, банкны салбарын шаардлагад нийцэх байдлыг үнэлэхэд нэмэлт суурь баримт бүрдэж байна. • Уламжлалт банк, санхүүгийн байгууллагууд болон блокчейн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болж магадгүй юм. #XRP #XRPL #Ripple #Blockchain #Crypto #КриптоДоогтэр
18 11月, 22:04

📉 STRATEGY-ИЙН STRC ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦАА $100-ЫН ЗОРИЛТОТ ҮНЭЭС ДООШИЛЛОО Strategy (MSTR) компанийн хугацаагүй давуу эрхийн
📉 STRATEGY-ИЙН STRC ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦАА $100-ЫН ЗОРИЛТОТ ҮНЭЭС ДООШИЛЛОО Strategy (MSTR) компанийн хугацаагүй давуу эрхийн хувьцаа болох STRC-ийн ханш дахин зорилтот түвшнээсээ доош оржээ. 🔹 Одоогийн ханш: $96.35 🔹 Зорилтот үнэ: $100 🔹 Зөрүү: ойролцоогоор −3.65% STRC оны эхээр ханшийн уналтад орсны дараа $100-ын түвшнээ эргэн сэргээж байсан ч сүүлийн үеийн бууралтаар дахин уг түвшнээс доошилсон байна. #Strategy #MSTR #STRC #CryptoNews #КриптоДоогтэр
18 11月, 21:32

⚠️ ХНС-Н ГИШҮҮД: БОДЛОГЫН ХҮҮГ ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГА ГАРЧ БОЛЗОШГҮЙ АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) 2026 оны 10 д
⚠️ ХНС-Н ГИШҮҮД: БОДЛОГЫН ХҮҮГ ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГА ГАРЧ БОЛЗОШГҮЙ АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) 2026 оны 10 дугаар сарын 27–28-ны өдрийн хурлын тэмдэглэл 11 дүгээр сарын 19-нд буюу өнөөдөр үүрээр нийтлэгдлээ. Тэмдэглэлд дурдсанаар, оролцогчдын бараг бүгд инфляцыг зорилтот 2%-д хүргэхийн тулд ирэх саруудад бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх шаардлага үүсэж болзошгүй гэж үзжээ. 📊 Хурлын гол санаа: Олонх гишүүн бодлогын хүүг хэвээр хадгалахыг дэмжсэн. Зарим нь 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх саналтай байжээ. Инфляц буурахгүй бол 12 дугаар сард хүүг илүү хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг цөөн гишүүн хөндсөн байна. 📉 Крипто зах зээлд үзүүлэх нөлөө: Хүү нэмэгдэх хүлээлт нь ам.доллар болон бондын өгөөжийг өсгөж, Bitcoin болон алткойн зэрэг эрсдэлтэй хөрөнгийн зах зээлд дарамт учруулж болзошгүй. Иймээс 12 дугаар сарын ХНС-ийн шийдвэр болон инфляцын дараагийн үзүүлэлтүүд крипто зах зээлийн чиглэлд чухал нөлөө үзүүлэхээр байна. #FED #FOMC #Bitcoin #CryptoMarket #InterestRate #КриптоДоогтэр
18 11月, 21:01

photo content
18 11月, 20:34

☀️ КРИПТО ЦАГ АГААР 📅 2026 оны 11 сарын 19 | 08:19 (УБ цаг) 🌍 Зах зээлийн нийт үнэлгээ: ~$2.14T (-2.64%) ₿ Bitcoin (BTC): ~
☀️ КРИПТО ЦАГ АГААР 📅 2026 оны 11 сарын 19 | 08:19 (УБ цаг) 🌍 Зах зээлийн нийт үнэлгээ: ~$2.14T (-2.64%) ₿ Bitcoin (BTC): ~$62,634 (+3.41%) 🚀 Хамгийн их өссөн: 1️⃣ PIEVERSE— ~$3.52 (+69.38%) 2️⃣ STABLE — ~$0.02280 (+8.08%) 3️⃣ KITE — ~$0.1341 (+4.33%) 🌧️ Хамгийн их унасан: 1️⃣ ASTER — ~$0.5281 (-8.56%) 2️⃣ PUMP — ~$0.002577 (-7.39%) 3️⃣ PI — ~$0.05675 (-6.84%) 🌊 BTC давамгайлал: ~59.29% 🤑 Айдас & Шуналын индекс: ~10-Хэт Айдас 🪙 Алткойны улирлын индекс: 57
18 11月, 20:01

📉BTC АРБИТРАЖИЙН ӨГӨӨЖ 3–5% БОЛЖ БУУРЧ, ТРЕЙДЕРҮҮД ХУВЬЦААНЫ ФЬЮЧЕРС РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА Биткойны Basis Trading стратегийн жили
📉BTC АРБИТРАЖИЙН ӨГӨӨЖ 3–5% БОЛЖ БУУРЧ, ТРЕЙДЕРҮҮД ХУВЬЦААНЫ ФЬЮЧЕРС РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА Биткойны Basis Trading стратегийн жилийн өгөөж огцом буурч, хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй хувьцаатай холбоотой хугацаагүй фьючерсийн зах зээлийг сонирхох болжээ. Энэ талаар CoinDesk мэдээлэв. 📊 Гол үзүүлэлтүүд: 🔹 2024 оны эхээр BTC Basis Trading-ийн жилийн өгөөж 20–40% байсан. 🔹 2026 онд өгөөж 3–5% хүртэл буурчээ. 🔹 Хоёрдугаар улиралд өгөөж түр хугацаанд сөрөг түвшинд хүрсэн байна. 🔹 Харин хувьцаатай холбоотой хугацаагүй фьючерсийн 2026 оны дундаж өгөөж 11% байжээ. 🔹 Криптовалютын томоохон perpetual фьючерсийн өгөөж ойролцоогоор 3% байна. 🔹 Хувьцаатай холбоотой хугацаагүй фьючерсийн нээлттэй позицын хэмжээ (OI) 11 тэрбум ам.долларыг давж, нийт зах зээлийн 18%-ийг эзэлжээ. 💡 Basis Trading гэж юу вэ? Биткойныг спотоор худалдан авахын зэрэгцээ хугацаагүй фьючерс дээр шорт позиц нээж, хоёр зах зээлийн үнийн зөрүү болон funding fee-ээс ашиг олохыг зорьдог арбитражийн стратеги юм. #Bitcoin #BTC #Trading #PerpetualFutures #CryptoMarket #CoinDesk #КриптоДоогтэр
18 11月, 07:03

🥞 PANCAKESWAP БРЭНД НЭРЭЭ PANCAKE БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ BNB Chain экосистемд суурилсан, төвлөрсөн бус арилжааны платформ PancakeS
🥞 PANCAKESWAP БРЭНД НЭРЭЭ PANCAKE БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ BNB Chain экосистемд суурилсан, төвлөрсөн бус арилжааны платформ PancakeSwap (CAKE) брэндийн нэрээ Pancake болгон өөрчилж байгаагаа албан ёсны X хуудсаараа дамжуулан зарлалаа. 🔹 Хуучин нэр: PancakeSwap 🔹 Шинэ нэр: Pancake 🔹 Токены тикер: CAKE 📌 Энэхүү өөрчлөлт нь платформын брэндийн нэрэнд хамаарах бөгөөд эх сурвалжид CAKE токены тикер өөрчлөгдөнө гэж дурдаагүй байна. #Pancake #PancakeSwap #CAKE #BNBChain #DeFi #Crypto #КриптоДоогтэр
18 11月, 06:03

VISA АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСЭД СТЕЙБЛКОЙНД СУУРИЛСАН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ 💳 Дэлхийн төлбөр тооцооны томоохон комп
VISA АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСЭД СТЕЙБЛКОЙНД СУУРИЛСАН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ 💳 Дэлхийн төлбөр тооцооны томоохон компани Visa нь Ази, Номхон далайн бүс нутагт стейблкойн ашиглан олон улсын мөнгөн гуйвуулга хийх боломжийг өргөжүүлэхээр болсноо зарлалаа. 📌 Шинэ боломжийн хүрээнд шаардлага хангасан хэрэглэгчид Visa Direct платформоор дамжуулан дэмжигдсэн стейблкойноор гуйвуулгын мөнгөө урьдчилан байршуулах боломжтой болно. 💵 Харин мөнгө хүлээн авагчид одоогийн системийн адил үндэсний уламжлалт мөнгөн тэмдэгтээр мөнгөө хүлээн авах юм. 🤝 Visa одоогоор Сингапурын дижитал төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч dtcpay компанитай хамтран уг үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлж байна.
18 11月, 05:03

🏦 ИТАЛИЙН ТОМООХОН БАНК XRP, SOL ETF-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛЖЭЭ Италийн томоохон банк Intesa Sanpaolo криптовалютта
🏦 ИТАЛИЙН ТОМООХОН БАНК XRP, SOL ETF-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛЖЭЭ Италийн томоохон банк Intesa Sanpaolo криптовалюттай холбоотой ETF-ийн хөрөнгө оруулалтын бүтцээ өөрчилж, Bitcoin болон Ethereum ETF-ийн эзэмшлээ бага зэрэг бууруулсан бол Solana, XRP болон Hyperliquid ETF-ийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн байна. АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-д хүргүүлсэн тайланд дурдсанаар тус банк дараах хэмжээний ETF эзэмшиж байгаа аж. 📊 Одоогийн эзэмшлийн хэмжээ: 🔹 BTC ETF — 61.4 сая ам.доллар 🔹 ETH ETF — 5.2 сая ам.доллар 🔹 XRP ETF — 27.21 сая ам.доллар 🔹 SOL ETF — 14.13 сая ам.доллар 💡 Томоохон банк крипто хөрөнгө оруулалтаа зөвхөн Bitcoin, Ethereum-оор хязгаарлахгүй, Solana болон XRP зэрэг алткойны ETF рүү төрөлжүүлж байгааг энэ мэдээлэл харуулж байна. #Bitcoin #Ethereum #XRP #Solana #Hyperliquid #ETF #InstitutionalInvestment #КриптоДоогтэр
18 11月, 04:04

🏦 ОХАЙО МУЖИЙН ТЭТГЭВРИЙН САН STRATEGY-ИЙН 13.3 САЯ ДОЛЛАРЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙНА АНУ-ын Охайо мужийн төрийн албан хаагчдын
🏦 ОХАЙО МУЖИЙН ТЭТГЭВРИЙН САН STRATEGY-ИЙН 13.3 САЯ ДОЛЛАРЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙНА АНУ-ын Охайо мужийн төрийн албан хаагчдын тэтгэврийн сан Strategy (MSTR) компанийн хувьцааны эзэмшлээ нэмэгдүүлжээ. 📊 Хөрөнгө оруулалтын мэдээлэл: 🔹 Шинээр худалдан авсан: 6,977 ширхэг хувьцаа 🔹 Нийт эзэмшил: 128,939 ширхэг хувьцаа 🔹 Нийт үнэлгээ: ойролцоогоор 13.3 сая ам.доллар 🔹 Сангийн удирдаж буй хөрөнгө: 158 тэрбум ам.доллар 💡 Энэ нь юу илэрхийлж байна вэ? Strategy компани биткойныг балансдаа их хэмжээгээр эзэмшдэг тул тус компанийн хувьцааг худалдан авах нь биткойнд шууд бус байдлаар хөрөнгө оруулж буй хэлбэр юм. Томоохон институционал хөрөнгө оруулагчид биткойны зах зээлтэй холбоотой хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаагийн нэг жишээ боллоо. #Bitcoin #Strategy #MSTR #InstitutionalInvestment #Crypto #КриптоДоогтэр
18 11月, 03:02

🇯🇵🇰🇭 ЯПОН, КАМБОЖИЙН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ОЛОН УЛСЫН ГУЙВУУЛГЫН ТУРШИЛТ ХИЙНЭ Японы санхүүгийн групп SBI Holdings болон Ка
🇯🇵🇰🇭 ЯПОН, КАМБОЖИЙН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ОЛОН УЛСЫН ГУЙВУУЛГЫН ТУРШИЛТ ХИЙНЭ Японы санхүүгийн групп SBI Holdings болон Камбожийн Төв банк иентэй уялдсан JPYSC стейблкойныг ашиглан хоёр улсын хооронд мөнгөн гуйвуулга хийх туршилтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 🏦 Төслийн онцлох зүйлс: 🔹 Санхүүгийн байгууллагуудын хоорондын төлбөр тооцоонд стейблкойн ашиглана. 🔹 Энгийн хэрэглэгчид криптовалютын түрийвч нээх шаардлагагүй. 🔹 Хэрэглэгчид одоогийн уламжлалт гуйвуулгын үйлчилгээгээрээ мөнгөө шилжүүлэх боломжтой. 🔹 SBI Group банк, гуйвуулга болон токены дэд бүтцээр хангана. 🔹 Камбожийн Төв банк зохицуулалтын удирдамж болон төслийн хяналт, судалгааг хариуцна. #SBIHoldings #JPYSC #Stablecoin #Japan #Cambodia #Crypto #КриптоДоогтэр
18 11月, 02:00

📉 XRP: 11-Р САРД УНАЛТТАЙ ХААГДВАЛ 12-Р САРД ДАХИН БУУРАХ ЭРСДЭЛТЭЙ CryptoBasic-ийн мэдээлснээр XRP-ийн өмнөх жилүүдийн үний
📉 XRP: 11-Р САРД УНАЛТТАЙ ХААГДВАЛ 12-Р САРД ДАХИН БУУРАХ ЭРСДЭЛТЭЙ CryptoBasic-ийн мэдээлснээр XRP-ийн өмнөх жилүүдийн үнийн хөдөлгөөнийг харгалзан үзэхэд энэ оны 11-р сар уналттай хаагдсан тохиолдолд 12-р сард үнэ цааш буурах магадлалтай байна. 📊 Түүхэн статистик: XRP нь 2016, 2018, 2019, 2022 болон 2025 оны 11-р сард уналттай хаагдсан бөгөөд эдгээрийн дараах 12-р сард дунджаар 10.42%-иар буурчээ. 📌 Хэрэв 11-р сарын хаалтын үнэ $0.9525 байвал: 🔻 Дундаж уналтаар тооцвол: $0.8532 🔻 2022 оны хамгийн их уналтын жишгээр: $0.7915 Гэхдээ бүх жил ижил хөдөлгөөн үзүүлээгүй. Өмнөх 13 удаагийн 12-р сарын хугацаанд XRP таван удаа өсөлттэй хаагдсан байна. Тухайлбал, 2015 оны 11-р сард 9.1%-иар унасны дараа 12-р сард 46.8%-иар өсөж байжээ. 💡 Дүгнэлт: Түүхэн статистик XRP-ийн 12-р сарын төлөвт болгоомжтой хандах дохио өгч байгаа ч өмнөх үнийн хөдөлгөөн ирээдүйн өсөлт, уналтыг баталгаажуулахгүй. Зах зээлийн бодит нөхцөл болон дэмжлэгийн түвшнүүдийг давхар ажиглах нь чухал. #XRP #Ripple #CryptoMarket #Altcoin #КриптоДоогтэр
18 11月, 01:02

⚖️ ИТАЛИЙН ШҮҮХ REVOLUT-Д НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХӨНДЛӨНГИЙН УДИРДЛАГА ТОГТООЛОО Италийн Милан хотын шүүх мөнгө угаахтай тэмцэ
⚖️ ИТАЛИЙН ШҮҮХ REVOLUT-Д НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХӨНДЛӨНГИЙН УДИРДЛАГА ТОГТООЛОО Италийн Милан хотын шүүх мөнгө угаахтай тэмцэх хяналт, шалгалт хангалтгүй байсан үндэслэлээр дижитал банк Revolut-ийн Италийн салбарт нэг жилийн хугацаатай шүүхийн хяналттай удирдлага тогтоожээ. 🔎 Шалгалтаар илэрсэн нөхцөл байдал: 2021–2026 оны хооронд мафийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд Revolut-ээр дамжуулан нийт 41.9 сая евро буюу 46.2 сая ам.доллар шилжүүлсэн байна. Гэвч тус компани эдгээр сэжигтэй гүйлгээний талаар холбогдох байгууллагуудад мэдээлээгүй гэж үзжээ. 📌 Одоо ямар арга хэмжээ авах вэ? 🔹 Revolut-ийн Италийн салбарт нэг жилийн хугацаанд хөндлөнгийн удирдлага ажиллуулна. 🔹 Компани 60 хоногийн дотор хяналт, шалгалтын тогтолцоогоо сайжруулах төлөвлөгөө хүргүүлэх ёстой. 🔹 Мөн криптовалютын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарынх нь зохицуулалтын зөрчилд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байна. #Revolut #CryptoRegulation #AML #MoneyLaundering #CryptoNews #КриптоДоогтэр
18 11月, 00:02

🏦 ИХ БРИТАНИЙН БАНК 5.2%-ИЙН ТОГТМОЛ ХҮҮТЭЙ ТОКЕНЖУУЛСАН ХАДГАЛАМЖ НЭВТРҮҮЛЛЭЭ 🇬🇧 Их Британийн дижитал банк Monument Bank
🏦 ИХ БРИТАНИЙН БАНК 5.2%-ИЙН ТОГТМОЛ ХҮҮТЭЙ ТОКЕНЖУУЛСАН ХАДГАЛАМЖ НЭВТРҮҮЛЛЭЭ 🇬🇧 Их Британийн дижитал банк Monument Bank иргэдэд зориулсан токенжуулсан хадгаламжийн бүтээгдэхүүнийг тус улсад анх удаа албан ёсоор нэвтрүүллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь Cardano (ADA)-ийн экосистемд суурилсан, нууцлалд чиглэсэн Midnight (NIGHT) блокчэйн сүлжээг ашиглаж байгаа аж. 📊 Хадгаламжийн үндсэн нөхцөл: * ⏳ Хугацаа: 12 сар * 📈 Жилийн тогтмол хүү: 5.2% * 💷 Валют: Британийн фунт стерлинг (GBP) * 💰 Үндсэн мөнгө болон хүүг фунт стерлингээр тооцно. Сонирхолтой нь, харилцагчид уг үйлчилгээг ашиглахын тулд криптовалют эзэмших, крипто түрийвч нээх шаардлагагүй. Мөн хадгаламж нь хуульд заасан нөхцөл, хязгаарын хүрээнд Их Британийн FSCS хадгаламж хамгаалах тогтолцоонд хамрагдана. #MonumentBank #Cardano #Midnight #RWA #Blockchain #Crypto #КриптоДоогтэр
17 11月, 23:01

🐳 XRP 1 АМ.ДОЛЛАРААС ДООШ УНАСНЫ ДАРАА BINANCE-ААС 127 САЯ ДОЛЛАРЫН XRP ГАДАГШИЛЖЭЭ 📉 XRP-ийн ханш 1 ам.долларын босгоос до
🐳 XRP 1 АМ.ДОЛЛАРААС ДООШ УНАСНЫ ДАРАА BINANCE-ААС 127 САЯ ДОЛЛАРЫН XRP ГАДАГШИЛЖЭЭ 📉 XRP-ийн ханш 1 ам.долларын босгоос доошилсны дараа Binance биржээс XRP татан авах хөдөлгөөн эрчимжжээ. Ончейн шинжээч Darkfost-ийн мэдээлснээр: 🔹 Сүүлийн долоо хоногт Binance-аас өдөр бүр 12–33 сая ам.долларын үнэ бүхий XRP цэвэр дүнгээр гадагшилсан байна. 🔹 Харин арваннэгдүгээр сарын 10-наас хойш нийт цэвэр гадагшлах урсгал 127 сая ам.долларыг давсан байна. 📊 Өмнөх үетэй харьцуулбал Өнгөрсөн наймдугаар сард XRP-ийн ханш богино хугацаанд 72%-иар өсөж, 1.5 ам.долларт хүрэх үед биржүүд рүү чиглэсэн цэвэр орлого 75 сая ам.долларт хүрч байжээ. Харин одоогийн байдлаар хөрөнгийн урсгал эсрэг чиглэлд шилжиж, биржээс XRP татах хөдөлгөөн давамгайлж байна. 🐋 Энэ нь ямар дохио вэ? Крипто хөрөнгийг биржээс хувийн хэтэвч рүү шилжүүлэх нь ихэвчлэн урт хугацаанд хадгалах зорилготой холбоотой байдаг. Тиймээс одоогийн гадагшлах урсгал нь зарим томоохон эзэмшигч XRP-ийг хуримтлуулж байгааг илтгэх боломжтой. Гэхдээ биржээс хөрөнгө татагдаж байгаа нь дангаараа ханш өсөх баталгаа биш. Зах зээлийн бусад үзүүлэлттэй хамтатган үнэлэх шаардлагатай. 💰 Мэдээ нийтлэгдэх үеийн XRP ханш: $0.9614 (+0.79%, 24 цаг). #XRP #Binance #Crypto #КриптоДоогтэр
17 11月, 22:02