fa
Feedback

فریب کلاهبرداران را نخورید! تل‌متریو این کانال‌ها را شناسایی و برچسب‌گذاری می‌کند 👉 برای مشاهده برچسب، اشتراک تهیه کنید

Крипто Доогтэр

Крипто Доогтэр

رفتن به کانال در Telegram

Public channel

نمایش بیشتر
3 613
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-57 روز
-3330 روز

در حال بارگذاری داده‌ها

ابر برچسب‌ها
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
نوامبر '26
نوامبر '26
+13
در 0 کانال‌ها
اکتبر '26
+33
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '26
+32
در 0 کانال‌ها
Get PRO
اوت '26
+24
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '26
+22
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '26
+40
در 0 کانال‌ها
Get PRO
مه '26
+16
در 0 کانال‌ها
Get PRO
آوریل '26
+34
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '26
+43
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '26
+50
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '26
+98
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '25
+62
در 0 کانال‌ها
Get PRO
نوامبر '25
+36
در 0 کانال‌ها
Get PRO
اکتبر '25
+44
در 1 کانال‌ها
Get PRO
سپتامبر '25
+27
در 1 کانال‌ها
Get PRO
اوت '25
+39
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '25
+32
در 1 کانال‌ها
Get PRO
ژوئن '25
+35
در 0 کانال‌ها
Get PRO
مه '25
+39
در 1 کانال‌ها
Get PRO
آوریل '25
+28
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '25
+50
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '25
+38
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '25
+98
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '24
+76
در 0 کانال‌ها
Get PRO
نوامبر '24
+141
در 0 کانال‌ها
Get PRO
اکتبر '24
+89
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '24
+90
در 0 کانال‌ها
Get PRO
اوت '24
+132
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '24
+77
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '24
+67
در 0 کانال‌ها
Get PRO
مه '24
+103
در 0 کانال‌ها
Get PRO
آوریل '24
+184
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '24
+317
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '24
+241
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '24
+275
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '23
+103
در 0 کانال‌ها
Get PRO
نوامبر '23
+40
در 0 کانال‌ها
Get PRO
اکتبر '23
+89
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '23
+18
در 0 کانال‌ها
Get PRO
اوت '23
+45
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '23
+58
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '23
+39
در 0 کانال‌ها
Get PRO
مه '23
+86
در 0 کانال‌ها
Get PRO
آوریل '23
+41
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '23
+193
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '23
+40
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '23
+34
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '22
+56
در 0 کانال‌ها
Get PRO
نوامبر '22
+63
در 0 کانال‌ها
Get PRO
اکتبر '22
+197
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '22
+48
در 0 کانال‌ها
Get PRO
اوت '22
+56
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '22
+121
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '22
+174
در 0 کانال‌ها
Get PRO
مه '22
+256
در 0 کانال‌ها
Get PRO
آوریل '22
+1 826
در 0 کانال‌ها
تاریخ
رشد مشترکین
اشارات
کانال‌ها
18 نوامبر0
17 نوامبر+1
16 نوامبر0
15 نوامبر+1
14 نوامبر0
13 نوامبر+2
12 نوامبر+2
11 نوامبر0
10 نوامبر0
09 نوامبر+1
08 نوامبر+1
07 نوامبر+1
06 نوامبر+2
05 نوامبر0
04 نوامبر+1
03 نوامبر0
02 نوامبر+1
01 نوامبر0
پست‌های کانال
📉BTC АРБИТРАЖИЙН ӨГӨӨЖ 3–5% БОЛЖ БУУРЧ, ТРЕЙДЕРҮҮД ХУВЬЦААНЫ ФЬЮЧЕРС РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА Биткойны Basis Trading стратегийн жили
📉BTC АРБИТРАЖИЙН ӨГӨӨЖ 3–5% БОЛЖ БУУРЧ, ТРЕЙДЕРҮҮД ХУВЬЦААНЫ ФЬЮЧЕРС РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА Биткойны Basis Trading стратегийн жилийн өгөөж огцом буурч, хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй хувьцаатай холбоотой хугацаагүй фьючерсийн зах зээлийг сонирхох болжээ. Энэ талаар CoinDesk мэдээлэв. 📊 Гол үзүүлэлтүүд: 🔹 2024 оны эхээр BTC Basis Trading-ийн жилийн өгөөж 20–40% байсан. 🔹 2026 онд өгөөж 3–5% хүртэл буурчээ. 🔹 Хоёрдугаар улиралд өгөөж түр хугацаанд сөрөг түвшинд хүрсэн байна. 🔹 Харин хувьцаатай холбоотой хугацаагүй фьючерсийн 2026 оны дундаж өгөөж 11% байжээ. 🔹 Криптовалютын томоохон perpetual фьючерсийн өгөөж ойролцоогоор 3% байна. 🔹 Хувьцаатай холбоотой хугацаагүй фьючерсийн нээлттэй позицын хэмжээ (OI) 11 тэрбум ам.долларыг давж, нийт зах зээлийн 18%-ийг эзэлжээ. 💡 Basis Trading гэж юу вэ? Биткойныг спотоор худалдан авахын зэрэгцээ хугацаагүй фьючерс дээр шорт позиц нээж, хоёр зах зээлийн үнийн зөрүү болон funding fee-ээс ашиг олохыг зорьдог арбитражийн стратеги юм. #Bitcoin #BTC #Trading #PerpetualFutures #CryptoMarket #CoinDesk #КриптоДоогтэр
18 نوامبر, 07:03

2
🥞 PANCAKESWAP БРЭНД НЭРЭЭ PANCAKE БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ BNB Chain экосистемд суурилсан, төвлөрсөн бус арилжааны платформ PancakeS
🥞 PANCAKESWAP БРЭНД НЭРЭЭ PANCAKE БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ BNB Chain экосистемд суурилсан, төвлөрсөн бус арилжааны платформ PancakeSwap (CAKE) брэндийн нэрээ Pancake болгон өөрчилж байгаагаа албан ёсны X хуудсаараа дамжуулан зарлалаа. 🔹 Хуучин нэр: PancakeSwap 🔹 Шинэ нэр: Pancake 🔹 Токены тикер: CAKE 📌 Энэхүү өөрчлөлт нь платформын брэндийн нэрэнд хамаарах бөгөөд эх сурвалжид CAKE токены тикер өөрчлөгдөнө гэж дурдаагүй байна. #Pancake #PancakeSwap #CAKE #BNBChain #DeFi #Crypto #КриптоДоогтэр
135
3
VISA АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСЭД СТЕЙБЛКОЙНД СУУРИЛСАН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ 💳 Дэлхийн төлбөр тооцооны томоохон комп
VISA АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСЭД СТЕЙБЛКОЙНД СУУРИЛСАН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ 💳 Дэлхийн төлбөр тооцооны томоохон компани Visa нь Ази, Номхон далайн бүс нутагт стейблкойн ашиглан олон улсын мөнгөн гуйвуулга хийх боломжийг өргөжүүлэхээр болсноо зарлалаа. 📌 Шинэ боломжийн хүрээнд шаардлага хангасан хэрэглэгчид Visa Direct платформоор дамжуулан дэмжигдсэн стейблкойноор гуйвуулгын мөнгөө урьдчилан байршуулах боломжтой болно. 💵 Харин мөнгө хүлээн авагчид одоогийн системийн адил үндэсний уламжлалт мөнгөн тэмдэгтээр мөнгөө хүлээн авах юм. 🤝 Visa одоогоор Сингапурын дижитал төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч dtcpay компанитай хамтран уг үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлж байна.
147
4
🏦 ИТАЛИЙН ТОМООХОН БАНК XRP, SOL ETF-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛЖЭЭ Италийн томоохон банк Intesa Sanpaolo криптовалютта
🏦 ИТАЛИЙН ТОМООХОН БАНК XRP, SOL ETF-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛЖЭЭ Италийн томоохон банк Intesa Sanpaolo криптовалюттай холбоотой ETF-ийн хөрөнгө оруулалтын бүтцээ өөрчилж, Bitcoin болон Ethereum ETF-ийн эзэмшлээ бага зэрэг бууруулсан бол Solana, XRP болон Hyperliquid ETF-ийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн байна. АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-д хүргүүлсэн тайланд дурдсанаар тус банк дараах хэмжээний ETF эзэмшиж байгаа аж. 📊 Одоогийн эзэмшлийн хэмжээ: 🔹 BTC ETF — 61.4 сая ам.доллар 🔹 ETH ETF — 5.2 сая ам.доллар 🔹 XRP ETF — 27.21 сая ам.доллар 🔹 SOL ETF — 14.13 сая ам.доллар 💡 Томоохон банк крипто хөрөнгө оруулалтаа зөвхөн Bitcoin, Ethereum-оор хязгаарлахгүй, Solana болон XRP зэрэг алткойны ETF рүү төрөлжүүлж байгааг энэ мэдээлэл харуулж байна. #Bitcoin #Ethereum #XRP #Solana #Hyperliquid #ETF #InstitutionalInvestment #КриптоДоогтэр
150
5
🏦 ОХАЙО МУЖИЙН ТЭТГЭВРИЙН САН STRATEGY-ИЙН 13.3 САЯ ДОЛЛАРЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙНА АНУ-ын Охайо мужийн төрийн албан хаагчдын
🏦 ОХАЙО МУЖИЙН ТЭТГЭВРИЙН САН STRATEGY-ИЙН 13.3 САЯ ДОЛЛАРЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙНА АНУ-ын Охайо мужийн төрийн албан хаагчдын тэтгэврийн сан Strategy (MSTR) компанийн хувьцааны эзэмшлээ нэмэгдүүлжээ. 📊 Хөрөнгө оруулалтын мэдээлэл: 🔹 Шинээр худалдан авсан: 6,977 ширхэг хувьцаа 🔹 Нийт эзэмшил: 128,939 ширхэг хувьцаа 🔹 Нийт үнэлгээ: ойролцоогоор 13.3 сая ам.доллар 🔹 Сангийн удирдаж буй хөрөнгө: 158 тэрбум ам.доллар 💡 Энэ нь юу илэрхийлж байна вэ? Strategy компани биткойныг балансдаа их хэмжээгээр эзэмшдэг тул тус компанийн хувьцааг худалдан авах нь биткойнд шууд бус байдлаар хөрөнгө оруулж буй хэлбэр юм. Томоохон институционал хөрөнгө оруулагчид биткойны зах зээлтэй холбоотой хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаагийн нэг жишээ боллоо. #Bitcoin #Strategy #MSTR #InstitutionalInvestment #Crypto #КриптоДоогтэр
137
6
🇯🇵🇰🇭 ЯПОН, КАМБОЖИЙН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ОЛОН УЛСЫН ГУЙВУУЛГЫН ТУРШИЛТ ХИЙНЭ Японы санхүүгийн групп SBI Holdings болон Ка
🇯🇵🇰🇭 ЯПОН, КАМБОЖИЙН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ОЛОН УЛСЫН ГУЙВУУЛГЫН ТУРШИЛТ ХИЙНЭ Японы санхүүгийн групп SBI Holdings болон Камбожийн Төв банк иентэй уялдсан JPYSC стейблкойныг ашиглан хоёр улсын хооронд мөнгөн гуйвуулга хийх туршилтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 🏦 Төслийн онцлох зүйлс: 🔹 Санхүүгийн байгууллагуудын хоорондын төлбөр тооцоонд стейблкойн ашиглана. 🔹 Энгийн хэрэглэгчид криптовалютын түрийвч нээх шаардлагагүй. 🔹 Хэрэглэгчид одоогийн уламжлалт гуйвуулгын үйлчилгээгээрээ мөнгөө шилжүүлэх боломжтой. 🔹 SBI Group банк, гуйвуулга болон токены дэд бүтцээр хангана. 🔹 Камбожийн Төв банк зохицуулалтын удирдамж болон төслийн хяналт, судалгааг хариуцна. #SBIHoldings #JPYSC #Stablecoin #Japan #Cambodia #Crypto #КриптоДоогтэр
145
7
📉 XRP: 11-Р САРД УНАЛТТАЙ ХААГДВАЛ 12-Р САРД ДАХИН БУУРАХ ЭРСДЭЛТЭЙ CryptoBasic-ийн мэдээлснээр XRP-ийн өмнөх жилүүдийн үний
📉 XRP: 11-Р САРД УНАЛТТАЙ ХААГДВАЛ 12-Р САРД ДАХИН БУУРАХ ЭРСДЭЛТЭЙ CryptoBasic-ийн мэдээлснээр XRP-ийн өмнөх жилүүдийн үнийн хөдөлгөөнийг харгалзан үзэхэд энэ оны 11-р сар уналттай хаагдсан тохиолдолд 12-р сард үнэ цааш буурах магадлалтай байна. 📊 Түүхэн статистик: XRP нь 2016, 2018, 2019, 2022 болон 2025 оны 11-р сард уналттай хаагдсан бөгөөд эдгээрийн дараах 12-р сард дунджаар 10.42%-иар буурчээ. 📌 Хэрэв 11-р сарын хаалтын үнэ $0.9525 байвал: 🔻 Дундаж уналтаар тооцвол: $0.8532 🔻 2022 оны хамгийн их уналтын жишгээр: $0.7915 Гэхдээ бүх жил ижил хөдөлгөөн үзүүлээгүй. Өмнөх 13 удаагийн 12-р сарын хугацаанд XRP таван удаа өсөлттэй хаагдсан байна. Тухайлбал, 2015 оны 11-р сард 9.1%-иар унасны дараа 12-р сард 46.8%-иар өсөж байжээ. 💡 Дүгнэлт: Түүхэн статистик XRP-ийн 12-р сарын төлөвт болгоомжтой хандах дохио өгч байгаа ч өмнөх үнийн хөдөлгөөн ирээдүйн өсөлт, уналтыг баталгаажуулахгүй. Зах зээлийн бодит нөхцөл болон дэмжлэгийн түвшнүүдийг давхар ажиглах нь чухал. #XRP #Ripple #CryptoMarket #Altcoin #КриптоДоогтэр
145
8
⚖️ ИТАЛИЙН ШҮҮХ REVOLUT-Д НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХӨНДЛӨНГИЙН УДИРДЛАГА ТОГТООЛОО Италийн Милан хотын шүүх мөнгө угаахтай тэмцэ
⚖️ ИТАЛИЙН ШҮҮХ REVOLUT-Д НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХӨНДЛӨНГИЙН УДИРДЛАГА ТОГТООЛОО Италийн Милан хотын шүүх мөнгө угаахтай тэмцэх хяналт, шалгалт хангалтгүй байсан үндэслэлээр дижитал банк Revolut-ийн Италийн салбарт нэг жилийн хугацаатай шүүхийн хяналттай удирдлага тогтоожээ. 🔎 Шалгалтаар илэрсэн нөхцөл байдал: 2021–2026 оны хооронд мафийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд Revolut-ээр дамжуулан нийт 41.9 сая евро буюу 46.2 сая ам.доллар шилжүүлсэн байна. Гэвч тус компани эдгээр сэжигтэй гүйлгээний талаар холбогдох байгууллагуудад мэдээлээгүй гэж үзжээ. 📌 Одоо ямар арга хэмжээ авах вэ? 🔹 Revolut-ийн Италийн салбарт нэг жилийн хугацаанд хөндлөнгийн удирдлага ажиллуулна. 🔹 Компани 60 хоногийн дотор хяналт, шалгалтын тогтолцоогоо сайжруулах төлөвлөгөө хүргүүлэх ёстой. 🔹 Мөн криптовалютын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарынх нь зохицуулалтын зөрчилд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байна. #Revolut #CryptoRegulation #AML #MoneyLaundering #CryptoNews #КриптоДоогтэр
151
9
🏦 ИХ БРИТАНИЙН БАНК 5.2%-ИЙН ТОГТМОЛ ХҮҮТЭЙ ТОКЕНЖУУЛСАН ХАДГАЛАМЖ НЭВТРҮҮЛЛЭЭ 🇬🇧 Их Британийн дижитал банк Monument Bank
🏦 ИХ БРИТАНИЙН БАНК 5.2%-ИЙН ТОГТМОЛ ХҮҮТЭЙ ТОКЕНЖУУЛСАН ХАДГАЛАМЖ НЭВТРҮҮЛЛЭЭ 🇬🇧 Их Британийн дижитал банк Monument Bank иргэдэд зориулсан токенжуулсан хадгаламжийн бүтээгдэхүүнийг тус улсад анх удаа албан ёсоор нэвтрүүллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь Cardano (ADA)-ийн экосистемд суурилсан, нууцлалд чиглэсэн Midnight (NIGHT) блокчэйн сүлжээг ашиглаж байгаа аж. 📊 Хадгаламжийн үндсэн нөхцөл: * ⏳ Хугацаа: 12 сар * 📈 Жилийн тогтмол хүү: 5.2% * 💷 Валют: Британийн фунт стерлинг (GBP) * 💰 Үндсэн мөнгө болон хүүг фунт стерлингээр тооцно. Сонирхолтой нь, харилцагчид уг үйлчилгээг ашиглахын тулд криптовалют эзэмших, крипто түрийвч нээх шаардлагагүй. Мөн хадгаламж нь хуульд заасан нөхцөл, хязгаарын хүрээнд Их Британийн FSCS хадгаламж хамгаалах тогтолцоонд хамрагдана. #MonumentBank #Cardano #Midnight #RWA #Blockchain #Crypto #КриптоДоогтэр
150
10
🐳 XRP 1 АМ.ДОЛЛАРААС ДООШ УНАСНЫ ДАРАА BINANCE-ААС 127 САЯ ДОЛЛАРЫН XRP ГАДАГШИЛЖЭЭ 📉 XRP-ийн ханш 1 ам.долларын босгоос до
🐳 XRP 1 АМ.ДОЛЛАРААС ДООШ УНАСНЫ ДАРАА BINANCE-ААС 127 САЯ ДОЛЛАРЫН XRP ГАДАГШИЛЖЭЭ 📉 XRP-ийн ханш 1 ам.долларын босгоос доошилсны дараа Binance биржээс XRP татан авах хөдөлгөөн эрчимжжээ. Ончейн шинжээч Darkfost-ийн мэдээлснээр: 🔹 Сүүлийн долоо хоногт Binance-аас өдөр бүр 12–33 сая ам.долларын үнэ бүхий XRP цэвэр дүнгээр гадагшилсан байна. 🔹 Харин арваннэгдүгээр сарын 10-наас хойш нийт цэвэр гадагшлах урсгал 127 сая ам.долларыг давсан байна. 📊 Өмнөх үетэй харьцуулбал Өнгөрсөн наймдугаар сард XRP-ийн ханш богино хугацаанд 72%-иар өсөж, 1.5 ам.долларт хүрэх үед биржүүд рүү чиглэсэн цэвэр орлого 75 сая ам.долларт хүрч байжээ. Харин одоогийн байдлаар хөрөнгийн урсгал эсрэг чиглэлд шилжиж, биржээс XRP татах хөдөлгөөн давамгайлж байна. 🐋 Энэ нь ямар дохио вэ? Крипто хөрөнгийг биржээс хувийн хэтэвч рүү шилжүүлэх нь ихэвчлэн урт хугацаанд хадгалах зорилготой холбоотой байдаг. Тиймээс одоогийн гадагшлах урсгал нь зарим томоохон эзэмшигч XRP-ийг хуримтлуулж байгааг илтгэх боломжтой. Гэхдээ биржээс хөрөнгө татагдаж байгаа нь дангаараа ханш өсөх баталгаа биш. Зах зээлийн бусад үзүүлэлттэй хамтатган үнэлэх шаардлагатай. 💰 Мэдээ нийтлэгдэх үеийн XRP ханш: $0.9614 (+0.79%, 24 цаг). #XRP #Binance #Crypto #КриптоДоогтэр
173
11
📉 БИТКОЙН ЭЗЭМШИГЧИД НЭГ ӨДӨРТ 25,800 BTC-ИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ CryptoQuant-ийн судалгааны албаны дарга Хулио Мореногийн (Ju
📉 БИТКОЙН ЭЗЭМШИГЧИД НЭГ ӨДӨРТ 25,800 BTC-ИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ CryptoQuant-ийн судалгааны албаны дарга Хулио Мореногийн (Julio Moreno) мэдээлснээр биткойн эзэмшигчид өчигдөр нийт 25,800 BTC-ийн бодит алдагдлыг хүлээлээ. Энэ нь 2025 оны 7-р сарын 13-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 📊 Энэ үзүүлэлт юуг илэрхийлж байна вэ? 🔹 Олон хөрөнгө оруулагч алдагдалтай арилжаагаа хааж байна. 🔹 Хөрөнгө оруулагчдын богино хугацааны дарамт нэмэгдэж байгааг илтгэх үзүүлэлт юм. 💡 Зах зээлийн анхаарах зүйл: Ийм хэмжээний алдагдал бодитоор хэрэгжсэн нь борлуулалтын хүчтэй дарамтыг харуулж байгаа ч дангаараа цаашдын уналт эсвэл ёроол тогтсоныг батлахгүй. Дараагийн өдрүүдийн үнийн хөдөлгөөн болон арилжааны урсгалыг ажиглах шаардлагатай. #Bitcoin #BTC #CryptoQuant #CryptoMarket #BitcoinAnalysis #КриптоДоогтэр
174
12
بدون متن...
166
13
☀️ КРИПТО ЦАГ АГААР 📅 2026 оны 11 сарын 18 | 08:05 (УБ цаг) 🌍 Зах зээлийн нийт үнэлгээ: ~$2.2T (+0.46%) ₿ Bitcoin (BTC): ~$
☀️ КРИПТО ЦАГ АГААР 📅 2026 оны 11 сарын 18 | 08:05 (УБ цаг) 🌍 Зах зээлийн нийт үнэлгээ: ~$2.2T (+0.46%) ₿ Bitcoin (BTC): ~$64,811 (+0.23%) 🚀 Хамгийн их өссөн: 1️⃣ JUP— ~$0.2624 (+9.40%) 2️⃣ RENDER — ~$1.48 (+7.90%) 3️⃣ INJ — ~$7.41 (+7.60%) 🌧️ Хамгийн их унасан: 1️⃣ STABLE — ~$0.02107 (-15.08%) 2️⃣ ICP — ~$2.29 (-7.55%) 3️⃣ NIGHT — ~$0.04465 (-5.22%) 🌊 BTC давамгайлал: ~59.68% 🤑 Айдас & Шуналын индекс: ~11-Хэт Айдас 🪙 Алткойны улирлын индекс: 54
191
14
🇩🇪 ГЕРМАН ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ КРИПТО ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙГ ДЭМЖЖЭЭ Германы Холбооны парламент (Bundestag) криптов
🇩🇪 ГЕРМАН ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ КРИПТО ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙГ ДЭМЖЖЭЭ Германы Холбооны парламент (Bundestag) криптовалют болон бусад өндөр дүнтэй хөрөнгийн гарал үүслийг шалгах, шаардлагатай тохиолдолд түр хураах эрхийг гаалийн байгууллагад олгох хуулийн төслийг баталжээ. 📌 Шинэ хуулийн төслийн гол заалтууд: * 100,000 еврогоос (ойролцоогоор 111,000 ам.доллар) дээш үнэлгээтэй хөрөнгөд хамаарна. * Гарал үүсэл нь тодорхойгүй хөрөнгийг гаалийн байгууллага 180 хүртэл хоног түр хураах боломжтой. * Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлээгүй байсан ч уг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. * Криптовалют эзэмшигчдээс хөрөнгөө хууль ёсны эх үүсвэрээс олж авснаа нотлохыг шаардана. ⚖️ ХУУЛЬ ЭЦЭСЛЭН БАТЛАГДААГҮЙ Одоогоор хуулийн төсөл Германы парламентын доод танхимаар батлагдсан бөгөөд хүчин төгөлдөр болохын өмнө Холбооны зөвлөл (Bundesrat)-ийн зөвшөөрөл авах шаардлагатай. #Germany #Bitcoin #CryptoRegulation #Cryptocurrency #Blockchain
225
15
🇭🇰ХОНКОНГ ОНЫ ЭЦЭСЭЭС ӨМНӨ КРИПТО ЗОХИЦУУЛАЛТЫН ШИНЭ ХУУЛЬ БАТЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА Хонконгийн Сангийн сайд Пол Чан (Pau
🇭🇰ХОНКОНГ ОНЫ ЭЦЭСЭЭС ӨМНӨ КРИПТО ЗОХИЦУУЛАЛТЫН ШИНЭ ХУУЛЬ БАТЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА Хонконгийн Сангийн сайд Пол Чан (Paul Chan) энэ оны эцэс гэхэд криптовалютын салбарыг зохицуулах хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаагаа Bloomberg Global Regulatory Forum-ийн үеэр мэдэгджээ. 📋 Шинэ зохицуулалтад дараах үйл ажиллагааг лицензийн тогтолцоонд хамруулахаар төлөвлөж байна. * Криптовалютын арилжаа * Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ * Хөрөнгийн удирдлага * Крипто хөрөнгийн хадгалалт, кастодиан үйлчилгээ Мөн Хонконг хил дамнасан төлбөр тооцоо зэрэг салбарт стейблкойны бодит хэрэглээ, арилжааны үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарахаар төлөвлөж байна. #HongKong #CryptoRegulation #Stablecoin #Bitcoin #Crypto #Blockchain
187
16
🏦 JPMORGAN КРИПТО ХӨРӨНГИЙН ЭЗЭМШЛЭЭ БАРАГ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭЖЭЭ Дэлхийн хамгийн том банкуудын нэг болох JPMorgan Cha
🏦 JPMORGAN КРИПТО ХӨРӨНГИЙН ЭЗЭМШЛЭЭ БАРАГ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭЖЭЭ Дэлхийн хамгийн том банкуудын нэг болох JPMorgan Chase криптовалют болон крипто салбартай холбоотой үнэт цаасны эзэмшлээ нэмэгдүүлжээ. 2026 оны есдүгээр сарын 30-ны байдлаарх тайлангаар тус банкны крипто салбартай холбоотой хөрөнгийн нийт хэмжээ ойролцоогоор 981 сая ам.долларт хүрсэн байна. 📊 Гол эзэмшлүүдээс: * 549 сая ам.доллар – Bitcoin ETF-үүд * 300.6 сая ам.доллар – Coinbase компанийн хувьцаа * 131.3 сая ам.доллар – Strategy компанийн хувьцаа 📌 Сонирхолтой нь, JPMorgan-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон криптовалютын талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж ирсэн ч тус банкны крипто салбартай холбоотой үнэт цаасны эзэмшил нэмэгдсээр байна. Томоохон санхүүгийн байгууллагуудын крипто салбар дахь оролцоо улам нэмэгдэж байгааг энэ тайлан харуулж байна. #JPMorgan #Bitcoin #Crypto #Coinbase #КриптоДоогтэр
166
17
🇰🇷 ӨМНӨД СОЛОНГОС КРИПТОГООР МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА Өмнөд Солонгосын эрх баригч намын гишүүн Ким
🇰🇷 ӨМНӨД СОЛОНГОС КРИПТОГООР МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА Өмнөд Солонгосын эрх баригч намын гишүүн Ким Хён Жон виртуал хөрөнгө ашиглан мөнгө угаах, хууль бус хөрөнгө шилжүүлэхтэй тэмцэх зорилгоор Санхүүгийн гүйлгээний мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргажээ. 📌 Хуулийн төслийн гол зохицуулалтууд: 🔹 Мэдээлэл солилцоо: Крипто биржүүд хооронд хөрөнгө шилжүүлэх үед илгээгч болон хүлээн авагчийн мэдээллийг заавал дамжуулах. 🔹 Хэтэвчний баталгаажуулалт: Хэрэглэгчийн хувийн крипто хэтэвчний эзэмшигч болон хаягийг шалгах шаардлагыг чангатгах. 🔹 Сэжигтэй гүйлгээ: Мэдээлэл дутуу, баталгаажуулах боломжгүй шилжүүлгийг түр зогсоох, буцаах зохицуулалт нэвтрүүлэх. 🔹 Хариуцлага: Мөнгө угаахтай тэмцэх үүргээ биелүүлээгүй биржид 100 сая воныг хүртэл торгууль ногдуулах санал тусгажээ. 📌 Хэрэв батлагдвал Өмнөд Солонгосын крипто биржүүдийн хэрэглэгчийн мэдээлэл шалгах болон бирж хоорондын хөрөнгө шилжүүлгийн хяналт илүү чангарна. #SouthKorea #CryptoRegulation #Bitcoin #AML #Crypto #КриптоДоогтэр
164
18
🏦 ШВЕДИЙН H100 КОМПАНИ COINBASE-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ Bitcoin хуримтлуулдаг Шведийн H100 Group дэлхийн томоохон крип
🏦 ШВЕДИЙН H100 КОМПАНИ COINBASE-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ Bitcoin хуримтлуулдаг Шведийн H100 Group дэлхийн томоохон крипто биржүүдийн нэг Coinbase-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тус компани болон түүний охин компаниуд Bitcoin-ийн хадгалалт, арилжаа болон санхүүжилтийн үйлчилгээнд Coinbase Prime болон Deribit платформуудыг ашиглахаар төлөвлөж байна. 📊 H100 Group-ийн Bitcoin эзэмшил: * 3,506 BTC – нийт эзэмшил * 226 сая ам.доллар – ойролцоолсон зах зээлийн үнэлгээ 📌 Хамтын ажиллагааны хүрээнд Coinbase Prime нь байгууллагын түвшний хөрөнгө хадгалалт, арилжаа, санхүүжилтийн үйлчилгээг үзүүлэх бол Deribit-ийг крипто арилжааны үйл ажиллагаанд ашиглах юм. 💡 H100 Group цаашид Bitcoin-той холбоотой хөрөнгө удирдлага, санхүүжилтийн үйлчилгээг өргөжүүлж, институционал хөрөнгө оруулагчид болон өндөр хөрөнгөтэй харилцагчдад чиглэсэн үйл ажиллагаагаа хөгжүүлэхээр зорьж байна. #Bitcoin #Coinbase #H100 #Crypto #InstitutionalInvestment #КриптоДоогтэр
146
19
🚀 COW PROTOCOL SOLANA СҮЛЖЭЭНД COW SWAP-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ Төвлөрсөн бус арилжааны CoW Protocol Solana блокчейн дээр CoW Swap-и
🚀 COW PROTOCOL SOLANA СҮЛЖЭЭНД COW SWAP-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ Төвлөрсөн бус арилжааны CoW Protocol Solana блокчейн дээр CoW Swap-ийн Alpha буюу туршилтын хувилбарыг албан ёсоор ажиллуулж эхэлжээ. Эхний шатанд хэрэглэгчид USDC болон Wrapped SOL (wSOL) хөрөнгийн хооронд шууд хөрвүүлэлт хийх боломжтой болсон бөгөөд Solana-ийн DeFi зээлийн протокол болох Kamino-той холбогдсон байна. 📌 Гол онцлогууд: 🔹 Solana сүлжээнд CoW Swap-ийн туршилтын хувилбар нэвтэрлээ. 🔹 USDC болон wSOL хооронд хөрвүүлэлт хийх боломжтой. 🔹 Kamino протоколтой интеграц хийсэн. 🔹 CoW DAO өөрийн арилжааны шимтгэлийг дор хаяж нэг жилийн хугацаанд тэглэхээр төлөвлөжээ. 💡 CoW Protocol нь захиалгуудыг оновчтой гүйцэтгэх, арилжааны зардлыг бууруулах, MEV болон Sandwich Attack-тай холбоотой эрсдэлийг багасгахад чиглэдэг. Solana экосистемд нэвтэрсэн нь CoW Protocol-ийн олон сүлжээ дамнасан үйл ажиллагаагаа өргөжүүлэх бас нэг алхам болж байна. #CoWProtocol #Solana #DeFi #COWSwap #Crypto #КриптоДоогтэр
156
20
🏢 SAMSUNG SDS БЛОКЧЭЙН СҮЛЖЭЭНҮҮДИЙГ ХОЛБОХ ТЕХНОЛОГИЙН ПАТЕНТ БҮРТГҮҮЛЖЭЭ Өмнөд Солонгосын технологийн томоохон компани Sam
🏢 SAMSUNG SDS БЛОКЧЭЙН СҮЛЖЭЭНҮҮДИЙГ ХОЛБОХ ТЕХНОЛОГИЙН ПАТЕНТ БҮРТГҮҮЛЖЭЭ Өмнөд Солонгосын технологийн томоохон компани Samsung нь SDS өөр өөр блокчэйний сүлжээнүүдийн хооронд мэдээлэл солилцох, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хадгалах шинэ технологийн патент бүртгүүлжээ. Энэхүү технологи нь олон блокчэйний сүлжээнд бүртгэгдсэн мэдээллийн зөрүүг багасгаж, өгөгдлийг хооронд нь уялдуулан холбох зорилготой юм. 🔹 Технологийн чиглэл: Блокчейн сүлжээнүүдийн харилцан ажиллагаа 🔹 Платформ: Nexledger 🔹 Зорилго: Өгөгдлийн нийцтэй байдал, мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах 📌 Samsung SDS-ийн Nexledger платформ нь байгууллагуудын блокчейн хэрэглээнд зориулагдсан бөгөөд санхүү, үйлдвэрлэл, худалдаа зэрэг салбарт ашиглах боломжтой. Блокчэйний олон сүлжээ хоорондоо саадгүй мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх технологи нь ирээдүйн дижитал дэд бүтцийн чухал чиглэлүүдийн нэг болж байна. #SamsungSDS #Blockchain #Nexledger #Technology #КриптоДоогтэр
174