Meta
الذهاب إلى القناة على Telegram
📈 نظرة تحليلية على قناة تيليجرام Meta
تُعد قناة Meta (@meta_mn) في القطاع اللغوي منغولي لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 51 170 مشتركاً، محتلاً المرتبة 1 598 في فئة ألعاب والمرتبة 12 010 في منطقة روسيا.
📊 مؤشرات الجمهور والحراك
منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 51 170 مشتركاً.
بحسب آخر البيانات بتاريخ 16 نوفمبر, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار 176، وفي آخر 24 ساعة بمقدار -36، مع بقاء الوصول العام مرتفعاً.
- حالة التحقق: غير موثّقة
- معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 21.91%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 12.61% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
- وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 11 218 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 6 458 مشاهدة.
- التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 124.
📝 الوصف وسياسة المحتوى
يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
“Official telegram channel of Meta.”
بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 17 نوفمبر, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة ألعاب.
51 170
المشتركون
-3624 ساعات
-1107 أيام
+17630 أيام
أرشيف المشاركات
51 170
Мажорын дараагаар буюу 12-р сарын 16-с 20-ны хооронд 🇨🇳 Хятад улсын Шанхай хотноо зохион байгуулагдах $150,000-ийн шагналын сан бүхий 🇨🇳 eXTREMESLAND 2026 тэмцээнд VRS чансаагаар уригдаж оролцох 4 баг тодорхой болсон байна.
Уг тэмцээнд 8 баг бүсийн шалгаруулалтаас оролцох бол 4 баг VRS-р уригдсанаар нийтдээ 12 баг өрсөлдөх юм.
Манай улсын шалгаруулалт дээр 🇲🇳 The Audacity баг түрүүлсэн бөгөөд тэд бүрэлдэхүүнээрээ 🇲🇳 100RA багийн дор шилжиж орсон бөгөөд тэмцээний 1-р шатнаас тоглолтуудаа хийх юм.
Харин 2-р шатанд манай улсын 🇲🇳 Chinggis Warriors баг болон 🇲🇳 Senzu 🇲🇳 mzinho нарын 🇧🇿 BC.G баг орохоор болсон байна.
51 170
+1
Тэмцээн зохион байгуулагч 🇩🇪 ESL-ийн зүгээс 🌍 IEM Beijing тэмцээнийг ирэх 2027 2028 онуудад мөн адил зохион байгуулах болсноо зарлалаа.
Ингэхдээ тэмцээний огноог мөн тодорхой болгожээ.
2027: 11/1~11/7
2028: 10/21~10/29
Тэд ирэх 2027 онд 6 тэмцээн зохион байгуулна гэж төлөвлөж байсан бол ийнхүү 7 тэмцээн зохион байгуулах нь ээ.
51 170
Өчигдөр 🇭🇰 BLAST Rivals S2 2026 тэмцээний гранд финалын тоглолт дээр 🇧🇷 FURIA баг 🇷🇺 Spirit багийг 3:0-р буулган авч аварга боллоо. Ийнхүү тэд 3 дараалан оролцсон тэмцээнийхээ цомыг өргөж байна.
Ингээд энэ оны мажороос өмнөх бүх S-Tier тэмцээнүүд өндөрлөж байгаа бөгөөд оны сүүлийн мажор эхлэхэд ердөө 8 хоног үлдэж байгаа юм.
Багийн ахлагч 🇧🇷 FalleN-ий хувьд ирэх мажорыг дуусгаад зодог тайлахаа зарлаад байгаа бөгөөд тэд мажорын 3-р шатнаас буюу 12-р сарын 2-с тоглолтуудаа хийж эхлэх юм.
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
🇭🇰 BLAST Rivals Hong Kong 2026 тэмцээний гранд финалын тоглолт өнөөдөр явагдана. Гранд финалд 🐲 Spirit vs. 🇧🇷 FURIA багууд шалгарсан бөгөөд тэд 16 цагаас Best of 5 тоглох юм.
Та бүхэндээ тэмцээний тоглолтыг албан ёсны эрхтэйгээр 🇲🇳 Meta YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх болно.
https://www.youtube.com/@METAMN
Шууд дамжуулалтын хамтрагч: PCmall
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
🇭🇰 BLAST Rivals Hong Kong 2026 тэмцээний өчигдрийн тоглолтоор 🇫🇷 Vitality, 🗡 G2 Esports багууд хасагдаад байна. Ийнхүү шөвгийн 4 баг тэмцээнд үлдсэн бөгөөд өнөөдөр тэд дараах учраагаар тоглох юм.
16:00 🐲 Spirit vs. 🐭 MOUZ
18:30 🇧🇷 FURIA vs. 🇸🇦 Falcons
Та бүхэндээ тэмцээний тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр 🇲🇳 Meta YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх болно.
https://www.youtube.com/@METAMN
Шууд дамжуулалтын хамтрагч: PCmall
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
Өнөөдрөөс 🇭🇰 BLAST Rivals Hong Kong 2026 тэмцээний шигшээ тоглолтууд эхлэх бөгөөд quarterfinals-д дараах 4 баг хоорондоо учраа таараад байна.
16:00 🇫🇷 Vitality vs. 🐭 MOUZ
18:30 🗡 G2 Esports vs. 🇸🇦 Falcons
Та бүхэндээ тэмцээний тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр 🇲🇳 Meta YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх болно.
https://www.youtube.com/@METAMN
Шууд дамжуулалтын хамтрагч: PCmall
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
🇭🇰 BLAST Rivals Hong Kong 2026 тэмцээний 2 дахь өдрийн тоглолтууд өнөөдөр явагдана.
Өнөөдөр хэсгийн шатны сүүлийн тоглолтууд явагдах бөгөөд А Б хэсгээс 1 1 баг тэмцээнийг орхих юм.
10:00 🇧🇷 Legacy vs. 🇪🇺 Falcons
12:30 🇧🇷 FURIA vs. 🇪🇺 Vitality
15:00 🇪🇺 FUT vs. 🇪🇺 MOUZ
17:30 🇷🇺 Spirit vs. 🇪🇺 G2 Esports
Та бүхэндээ тэмцээний тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр Meta YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх болно.
https://www.youtube.com/@METAMN
Шууд дамжуулалтын хамтрагч: PCmall
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
+1
🇷🇴 PGL Singapore Major 2026 тэмцээний 1-р шатны нээлтийн тоглолтуудын багуудын оноолт болон тоглолтын цаг тодорхой боллоо.
Тоглолтууд 11/24-ний 12 цагаас эхлэх бөгөөд тэмцээний эхний өдөр 1 2-р үеийн тоглолтууд Best of 1 байдлаар явагдах юм.
Монгол баг тамирчдын хувьд
13:00 🇲🇳 Chinggis Warriors vs. 🇪🇺 100 Thieves
14:00 🌏 GOSH (BC.G) vs. 🌎 Liquid
цагаас тоглолтуудаа хийх нь ээ.
51 170
2027 он дөхөж буйтай холбоотойгоор ирэх оны тэмцээнүүдийн мэдээлэл тодорхой болсоор байна.
Өчигдөр 🇷🇴 PGL-ийн зүгээс ирэх оны 4-р сард зохиох тэмцээнээ Хятад улсад зохиох байсныг нь өөрчлөн Улаанбаатар хотод зохиох болсноо зарласан билээ. Энэхүү "🇲🇳 PGL Ulaanbaatar 2027" гэх тэмцээн өнгөрсөн хавраас эхлэн яригдсан бөгөөд тухайн үеэс хойш уг тэмцээнийг манайд зохиох боломж бололцоо байгаа эсэхийг судалж, улмаар ♿️ Valve-д хүсэлтээ гарган тэмцээн зохиох улсыг өөрчлүүлж чадсаны дараагаар өчигдөр зарлаж байгаа бололтой.
🇩🇰 BLAST-ийн хувьд 🇲🇳 BLAST Open Ulaanbaatar 2027 тэмцээнийг Монголд болох анхны S-Tier зэрэглэлийн тэмцээн гэж 7 сараас хойш зарлаж байсан хэдий ч өчигдрийн мэдэгдлийн дараагаар 🇷🇴 PGL эхний S-Tier тэмцээнийг 4-р сард Монголд зохиохоор боллоо. Ингээд шинэчилсэн байдлаар томоохон тэмцээн зохион байгуулагч 🇩🇪 ESL, 🇷🇴 PGL, 🇩🇰 BLAST гурвын төлөвлөгөөг харвал тэд 2027 онд тус бүр 6 тэмцээн зохиохоор болоод байна.
🇩🇪 ESL
🇵🇱 IEM Kraków 2027 (1/27 ~ 2/07)
🇸🇦 ESL Pro League S25 (3/06 ~ 3/14)
🇺🇸 IEM USA 2027 (4/05 ~ 4/11)
🇧🇷 IEM Brazil 2027 (5/03 ~ 5/09)
🇩🇪 IEM Cologne 2027 (8/04 ~ 8/15)
🌐 ESL Pro League S26 (9/23 ~ 10/03)
🇷🇴 PGL
🇷🇴 PGL Bucharest 2027 (1/17 ~ 1/24)
🇷🇴 PGL Cluj-Napoca 2027 (2/11 ~ 2/21)
🇵🇱 PGL Łódź 2027 (3/18 ~ 3/28)
🇲🇳 PGL Ulaanbaatar 2027 (4/16 ~ 4/25)
🇪🇺 PGL September 2027 (9/02 ~ 9/12)
🌐 PGL October 2027 (10/08 ~ 10/17)
🇩🇰 BLAST
🇲🇹 BLAST Bounty Winter 2027 (1/13 ~ 1/24)
🇸🇬 BLAST Open Singapore 2027 (3/19 ~ 3/28)
🇲🇳 BLAST Open Ulaanbaatar 2027 (5/10 ~ 5/23)
🌐 BLAST Bounty Summer 2027 (8/30 ~ 9/12)
🇧🇷 BLAST Open Rio de Janeiro 2027 (10/04 ~ 10/17)
🌐 BLAST Rivals 2027 (11/08 ~ 11/14)
2027 оны эхний мажор:
🇦🇷 FiRe Major Buenos Aires 2027 (5/31 ~ 6/20)
Эдгээрээс 2 тэмцээн нь Монгол улсад зохиогдох бөгөөд 4 5-р саруудад болох тэмцээнүүдийг харвал Хойд Америк (🇺🇸 IEM USA) → Монгол (🇲🇳 PGL Ulaanbaatar) → Өмнөд Америк (🇧🇷 IEM Brazil) → Монгол (🇲🇳 BLAST Open Ulaanbaatar) → Өмнөд Америк (🇦🇷 FiRe Major Buenos Aires) гээд олон цагийн нислэг, цагийн зөрүү, мөн тэмцээн хооронд 1 өдрийн зайтай зэргээр багууд эдгээр 5 тэмцээнээс 4-т оролцож болохоор байгаа юм.
Багуудын хувьд 🇲🇳 PGL Ulaanbaatar 2027 тэмцээндээ оролцоод Азидаа үлдээд үргэлжлүүлэн 🇲🇳 BLAST Open Ulaanbaatar 2027 тэмцээнд оролцоод 🇦🇷 Аргентин руу мажорт нисэх эсвэл 🇲🇳 PGL Ulaanbaatar 2027 тэмцээний дараагаар 🇧🇷 IEM Brazil 2027 тэмцээнд оролцоод Өмнөд Америкт үлдэж 🇦🇷 Аргентины мажорт оролцох гэсэн 2 сонголтын нэгээр нь явах бололтой.
🇦🇷 FiRe Major Buenos Aires тэмцээний хувьд 3, 4, 5-р сарын алиных VRS чансаагаар тасалж багуудаа урих нь зарлагдаагүй байгаа бөгөөд хэрэв 5-р сарын VRS жагсаалтыг ашиглана гэвэл 4-р сарын сүүлд болно гэдгээрээ 🇲🇳 PGL Ulaanbaatar 2027 тэмцээн хамгийн чухал оноо цуглуулах тэмцээн болж хувирах юм. Үүнээс гадна PGL-с VRS урилгыг зөвшөөрсөн 5 багт $60,000 олгохоор нийтдээ $300,000 бэлдээд байгаа бөгөөд багууд 🇲🇳 PGL Ulaanbaatar 2027 тэмцээнд орохоор болбол шууд мөнгө авч, оролцохгүй гэвэл дараагийн багт нь энэхүү боломж нээгдэх юм.
4 5-р саруудад болох мажороос бусад 4 тэмцээний багуудаа урих огнооны хувьд:
🇺🇸 IEM USA 2027 (2027-1 сар)
🇲🇳 PGL Ulaanbaatar 2027 (2027-1 сар)
🇧🇷 IEM Brazil 2027 (2027-2 сар)
🇲🇳 BLAST Open Ulaanbaatar 2027 (2027-3 сар)
байгаа бөгөөд ямар ямар багууд ирэх нь тодорхойгүй байгаа хэдий ч дэлхийн топ багуудыг эх нутагтаа үзэж дэмжих нь ээ.
51 170
+1
🇲🇳 5star eSports баг 5 хоногийн өмнө 🇲🇳 "Hoolig4n"-ийг багаасаа чөлөөлж байгааг зарласан бол өнөөдөр 🇲🇳 "rate"-ийг мөн чөлөөлж байгааг зарлалаа.
Одоогоор багийн зүгээс тэднийг эхэлж солихоор болсон уу эсвэл өөр багаас тоглогчдод санал тавьж тэднийг авсан уу гэдэг талаар мэдээлэл алга байна.
Ийнхүү 🇲🇳 5star eSports багийн бүрэлдэхүүн:
🇲🇳 clouden
🇲🇳 ariucle
🇲🇳 NEUZ
🇲🇳 shinobi /coach/
болж байна.
51 170
Энэ онд зохион байгуулагдах 🇩🇰 BLAST-ийн сүүлийн тэмцээн болох 🇭🇰 BLAST Rivals Hong Kong 2026 тэмцээний тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо!
Уг тэмцээнд VRS чансаагаар уригдсан топ 8 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсгийн шатнаас тус бүр 3 баг цааш шалгарч шигшээ шатанд тоглох юм.
Тэмцээний нийт шагналын сан $1,000,000 бөгөөд тоглолтууд 🇭🇰 Хонг Конгт явагдах учир манай цагаар тоглолтууд өдрийн цагаар таарч байгаа юм.
Ингээд өнөөдөр явагдах тоглолтуудын хуваарийг танилцуулж байна:
10:00 🇧🇷 Legacy vs. 🇧🇷 FURIA
12:30 🇫🇷 Vitality vs. 🇸🇦 Falcons
15:00 🐲 Spirit vs. 🇹🇷 FUT
17:30 🐭 MOUZ vs. 🗡 G2 Esports
Та бүхэндээ тэмцээний тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр 🇲🇳 Meta YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх болно.
https://www.youtube.com/@METAMN
Шууд дамжуулалтын хамтрагч: PCmall
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
+2
🇷🇴 PGL -с мажорт оролцох 32 багийг албан ёсоор зарлалаа.
Зарим багуудын нэр нь онлайн казиногийн нэртэй гэх шалтгаанаар ♿️ Valve-ийн мажорын дүрмийн дагуу өөрчлөгдсөн байна.
🇲🇳 Senzu, 🇲🇳 mzinho хоёрын 🇧🇿 BC.G багийн хувьд шинэ стрийминг сайт болох GOSH-ийн лого нэрийг ашиглан оролцохоор болсон байна.
🇧🇿 BC.G -> GOSH
🇷🇺 BetBoom -> BB Team
🇷🇺 1w -> The One
🇷🇺 Paravision -> Pvision
Мажор 11 сарын 24-нд эхлэх болно.
51 170
🇨🇳 IEM Beijing 2026 тэмцээний финалын тоглолт өчигдөр явагдаж 🇲🇳 The MongolZ баг 🐭 MOUZ багт 3-0-р ялагдан тэмцээний дэд байранд орлоо. Гэхдээ энэ нь бүрэлдэхүүн өөрчлөгдөөд удаагүй байгаа багийн хувьд чамлахааргүй амжилт бөгөөд тэд 🇩🇪 ESL-ийн тэмцээний, тэр дундаа S-tier зэрэглэлийн 🌍 Intel Extreme Masters (IEM) тэмцээний гранд финалд анх удаагаа гарч ирж байгаа нь энэ юм.
🇲🇳 The MongolZ багийн хувьд одоо 2 долоо хоногийн дараа эхлэх 🇸🇬 PGL Singapore Major 2026 хүртэл өөр тэмцээн байхгүй бөгөөд тэд тэмцээний 2-р шатнаас буюу 11-р сарын 28-с тоглолтуудаа эхлэх юм.
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
🇨🇳 IEM Beijing 2026 тэмцээний сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдах гэж байна. Гранд финалын тоглолтод 🇲🇳 The MongolZ баг 🐭 MOUZ багийн эсрэг Best of 5 тоглох бөгөөд түрүүлсэн баг нь $360,000-ийн эзэд болох бол удаалсан баг нь $210,000-ийн эзэд болох юм.
Мөн энэхүү тэмцээн нь 🇩🇪 ESL-ийн зохион байгуулдаг топ зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ түрүүлсэн баг нь 🇩🇪 ESL Grand Slam VII уралдаанд 1 ялалттайгаар оролцож эхлэх юм. 🇩🇪 ESL Grand Slam уралдаан гэдэг нь ESL-ийн зохион байгуулж буй топ түвшний тэмцээнүүдээс дараалсан 10 тэмцээний 4-т нь түрүүлсэн баг 1 сая доллартай тэнцэх алтан гулдмайг тоглогчид авдаг онцгой хөтөлбөр юм. Одоогоор уг уралдаанд 🇺🇦 NaVi, 🇸🇦 Falcons, 🇫🇷 Vitality багууд тус тус 1 оноотой байгаа юм.
🇲🇳 The MongolZ багийн хувьд 🇲🇳 nin9-ийг багтаа авч, 🇲🇳 cobrazera-ийг буцааж үндсэн баг руу оруулснаас хойш 3️⃣5️⃣ хонож байгаа бөгөөд 🇩🇪 ESL -ийн зохион байгуулдаг топ түвшний тэмцээнд анх удаагаа гранд финалд гарч ирж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө тэд 🇵🇱 IEM Katowice 2025, 🇸🇪 EPL S21, 🇦🇺 IEM Melbourne 2025, 🇺🇸 IEM Dallas 2025 зэрэг тэмцээний #3-4-р байранд орж байсан юм.
🇲🇳 The MongolZ болон 🐭 MOUZ багуудын хувьд одоогийн бүрэлдэхүүнээрээ ердөө 13 хоногийн өмнө 🇷🇴 PGL Masters Bucharest 2026 тэмцээний Swiss round 3 дээр учраа таарч тоглосон бөгөөд 🐭 MOUZ баг 👅 Nuke (13-11), 🇷🇸 Mirage (13-9) буюу 2-0-р хожсон юм. Багуудын хувьд permanent ban хийдэг мап нь адилхан 🔩 Anubis бөгөөд маргааш 5 мап тоглох учир өөр нэг бан хийгдэх мап нь 🇷🇸 Mirage, 👅 Nuke хоёрын аль нэг нь байх магадлалтай юм.
Ингээд финалын тоглолтуудын хуваарийг танилцуулж байна. Эхний тоглолт 12 цагаас 3-р байрын төлөө 🇺🇦 NaVi vs. 🇷🇺 BetBoom багууд Bo3 тоглох бол үргэлжлүүлэн 15:30-с 🇲🇳 The MongolZ vs. 🐭 MOUZ багууд Bo5 тоглоно.
Та бүхэндээ тэмцээний тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр 🇲🇳 Meta YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх болно.
https://www.youtube.com/@METAMN
Шууд дамжуулалтын хамтрагч: PCmall
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
🇲🇳 The MongolZ баг 🇩🇪 IEM Beijing 2026 тэмцээний гранд финалд шалгарлаа. Тэд маргааш 15:30-с 🐭 MOUZ, 🇷🇺 BetBoom хоёр багийн аль нэгэнтэй нь Best of 5 тоглох болно.
51 170
🇨🇳 IEM Beijing 2026 тэмцээний шигшээ шатны тоглолтууд өчигдөр эхэлсэн билээ. Өчигдрийн тоглолтод 🇷🇺 PARIVISION, 🇧🇷 FURIA багууд тэмцээнийг орхисон бөгөөд дараах 4 баг шөвгийн 4-т шалгараад байна.
Өнөөдрийн тоглолтод хожсон багууд гранд финалд шалгарах бол хожигдсон багууд нь хоорондоо маргааш 3-р байрын төлөө өрсөлдөх юм.
Ингээд өнөөдрийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.
14:30 🇲🇳 The MongolZ vs. 🇺🇦 NaVi
17:45 🐭 MOUZ vs. 🇷🇺 BetBoom
Та бүхэндээ тэмцээний тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр 🇲🇳 Meta YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх болно.
https://www.youtube.com/@METAMN
Шууд дамжуулалтын хамтрагч: PCmall
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
🇨🇳 IEM Beijing 2026 тэмцээний шигшээ шатны тоглолтууд өнөөдрөөр эхэлж байна. Өнөөдөр А Б хэсгээс 2, 3-р гарсан багууд хоорондоо тоглох бөгөөд хожсон багууд нь шөвгийн 4 рүү шалгарах бол хожигдсон багууд нь тэмцээнийг орхих юм.
🇲🇳 The MongolZ багийн хувьд хэсгээсээ 1-р гарсан тул тэмцээний шөвгийн 4-с тоглолтуудаа хийх юм.
Ингээд өнөөдрийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.
14:30 🇷🇺 PARIVISION vs. 🇺🇦 NaVi
17:45 🇧🇷 FURIA vs. 🇷🇺 BetBoom
Та бүхэндээ тэмцээний тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр 🇲🇳 Meta YouTube сувгаар шууд дамжуулан хүргэх болно.
https://www.youtube.com/@METAMN
Шууд дамжуулалтын хамтрагч: PCmall
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
Ирж буй 🇸🇬 Сингапурын мажорт 32 багийн 120 тоглогч оролцохоос 17 тоглогч нь анх удаагаа мажорт орж стикерээ гаргаж байна. Үүнд 🇲🇳 Chinggis Warriors багийн 🇲🇳 fury5k, 🇲🇳 tikuak нар багтаж байгаа юм.
51 170
🇨🇳 IEM Beijing 2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр өндөрлөж шигшээ шатны 6 баг тодорхой болсон билээ.
🇲🇳 The MongolZ багийн хувьд 🇧🇷 FURIA багтай ширүүн тулаан хийсний эцэст 2-1-р буулган авсан бөгөөд тэд тэмцээний шөвгийн 4-с тоглолтуудаа хийж эхлэх юм.
Өнөөдөр ямар нэг тоглолт байхгүй багууд амарч байгаа бөгөөд маргааш
🇷🇺 PARIVISION vs. 🇺🇦 NaVi болон 🇧🇷 FURIA vs. 🇷🇺 BetBoom багууд тоглох бөгөөд нөгөөдөр 🇲🇳 The MongolZ баг тоглох юм.
---
CSGO-SKINS дээр "META" кодыг ашиглан шинэ хэрэглэгч болж $0.50 аваад цэнэглэлт дээрээ 10% бонус нэмж аваарай. Мөн манай зүгээс оруулсан gift-д оролцох боломжтой. https://csgo-skins.com/?ref=meta
51 170
🇨🇳 IEM Beijing 2026 тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдаж байна. 🇲🇳 The MongolZ багийн хувьд өчигдөр 🇩🇰 HEROIC багийг 2-0 тооны харьцаатайгаар буулган авснаар шигшээ шатныхаа эрхийг авсан бол өнөөдөр хэсгээсээ 1-р гарах уу? эсвэл 2-р гарах уу гэдгээ шийдэх тоглолт 🇧🇷 FURIA багийн эсрэг хийх болно.
Ингээд өнөөдөр шууд дамжуулах тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.
12:30 🇺🇦 NaVi vs. 🇺🇦 B8
15:00 🇷🇺 Parivision vs. 🐭 MOUZ
17:30 🇲🇳 The MongolZ vs. 🇧🇷 FURIA