ar
Feedback
Мэдлэг бол хүч.

Мэдлэг бол хүч.

الذهاب إلى القناة على Telegram

Мөнгөнд бус Мэдлэгт шуна! The harder you work the better you get

إظهار المزيد
لم يتم تحديد البلدالاقتصاد والمالية47 706
1 193
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
+57 أيام
+630 أيام
أرشيف المشاركات
Эрэл хайгуул + эрэл хайгуул.

Youtube дүүрэн хичээл, сошл дүүрэн pdf ном. Хаа сайгүй сургалт, сурахын хүссэн хүмүүс. Эрэлчин судлаач байж алхам, алхамаар өөрийн болгож хэрэгжүүлэх нь чухал юм билээ. Арга барил хичээл зүтгэлээр тогтож байна.

10 ariljaa neegeed 10sl tsohiulaad bnaa kk surgalt awmaar bna

Trend line pattern breakout yawdaggue

Sain bna uu? Fractal, SMC, order flow strategy-iin hicheeld yaj suuh we? Haanaas surgaltiin medeelel awah we?

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!🤗🥳🥳🥳

Өнгөрсөн оны 11 сард ADX-ын талаархи бүх тохиргоо мэдээллийг оруулж хамтдаа судалцгаая гээд орхисон байдаг. Хэрвээ та ADX нэмэлтээр арилжаандаа ашигладаг тодорхой хэмжээнд судалсан бол надтай холбогдож мэдээллээ хуваалцаарай @SJResearcher

Өнгөрсөн оны 11 сард adx-ыг хамтдаа судалцгаая гээд тодорхой мэдээллийг өгч билээ. ADX нь дотроо +DI -DI Style гэсэн 3 хэмжигдхүшнтэй юм. Гэвч би 9 сарын турш +DI-ыг тасралтгүй ажигласан байдаг. Ингээд саяхан 3ланг нь нийлүүлж харахад л шууд ойлгож эхлэв. Хэрвээ тухайн үед 3ланг нь ажиглаж байсан бол аль эрт чартаасаа устгаад мартах байв. Одоогоор скалп дээр М5 голлон хардаг. Н4р ерөнхий хандлага харж ажиглаж байна. Дахин 9 сарын ажиглалтаар бүрэн төгс гаргалгааг олох болно.

Repost from N/a
2 жилийн өмнө
2 жилийн өмнө

Арилжааны дүрэм 1: Бүх боломжит арилжаануудынхаа алдагдал бүрийг заавал урьдчилан тодорхойл. Арилжааны дүрэм 2: Үнэхээр алдагдал хүлээх арилжаа гэдгийг ухаарсан бол арилжаагаа нэн даруй хаах хэрэгтэй. Алдагдлаа урьдчилан тодорхойлж эсвэл бууруулсанаар та ашигаа өсгөх хамгийн сайн арга замыг сурахад бэлэн болгож байна. 19. Энгийн ихэнх трейдерүүд эрсдэлээ урьдчилан тодорхойлж, алдагдлаа бууруулж, ашиг орлогоо системтэйгээр авдаггүй, учир нь ихэнх трейдерүүд үүнийг шаардлагатай зүйл гэж үздэггүй. Тэд энэ системийг шаардлагагүй гэж үздэг цорын ганц шалтгаан нь тэд одоо болж байгаа зүйлдээ үндэслэн дараа нь юу болохыг мэднэ гэж итгэж мухарладаг. 20. Микро түвшинд тоглоомыг урьдчилан таамаглах боломжгүй, макро түвшинд тоглоомыг урьдчилан таамаглах боломжтой гэдгийг ойлгож байх нь мэргэжлийн тоглогчдыг илүү үр дүнтэй, амжилттай болгоход тусладаг.

"Trading in the zone" – Mark Douglas-н онцлох 20 ишлэл 1. Хэрвээ үнэхээр таны зорилго мэргэжлийн трейдер шиг амжилттай арилжаа хийж, урт хугацааны ялагч болохыг хүсэж байгаа бол асуудлын шийдлээ зах зээл дээрээс биш өөрийнхөө дотор орших оюун бодолоосоо эхлэж олох ёстой юм. 2. Зах зээлийн тааварлах аргагүй тодорхойгүй байдал, хором мөч бүрийн өвөрмөц онцлогийг бүрэн хүлээн зөвшөөрч чадсан бол таны арилжааны бүтэлгүйдэл гэдэг ойлголт чинь үнэндээ асуудал байхаа болино. 3. Эрсдэлийг үнэхээр хүлээн аваад сурчвал ямар ч үр дагавар таныг амар амгалан байлгах болно. 4. Зах зээлийн тухай 5 суурь үнэн : 1) Юу ч тохиолдож болно. (Ихэнх трейдерүүд зоосны зөвхөн нэг талд итгэж зогсдог боловч үнэндээ алдагдал хүлээх нь энэ тоглоомын нэг хэсэг гэдгийг сайн санаж явах хэрэгтэй.) 2) Мөнгө олж ашиг хийхийн тулд ирээдүйд юу болохыг заавал яг таг мэдэх шаардлагагүй байдаг. (Арилжаа бол магадлалын тоглоом гэдгийг санаж явах хэрэгтэй.) 3) Ямар ч арилжааны систем нь ялах эсвэл ялагдахын хооронд буух санарсаргүй тохиолдол л байдаг. 4) Trading edge гэдэг нь ерөөсөө л нэг зүйл нөгөө зүйлээсээ илүү өндөр магадлалтай тохиолдож болохыг зааж байгаа аргачлал юм. 5) Зах зээл дэх хором мөч бүхэн өвөрмөц онцлогтой байдаг. 5. Арилжаа хийх нь зүгээр л энгийн магадлалын тоглоом гэдгийг үнэхээр ойлгож чадсан бол зөв байх, буруу байх, ашиг олох, алдах гэх мэт ойлголтууд нь цаашид чухал ач холбогдолтой байхаа болино. 6. Хэрвээ та зах зээлийн ааш араншингийн нөлөөнд автдаггүй сэтгэлгээний төлөв байдлыг бий болгож сурвал таны дотоод тэмцэл дуусч бүх зүйл амархан болж ирдэг. Энэ үеээс эхлэн та өөрийнхөө ур чадваруудыг бүрэн дүрэн ашиглаж чадна. 7. Тууштай байдал нь зах зээлд биш харин таны оюун ухаанд байдаг. 8. Сайн арилжаачид хэд хэдэн өвөрмөц арга замаар сэтгэдэг гэдгийг санаарай. Тэд айдасгүйгээр арилжаа хийх боломжийг олгодог сэтгэл зүйн төлөв байдлийг өөрийн болгож эзэмшсэн байдаг. 9. Хэрвээ та надаас арилжаа гэж юу вэ? гэдэг асуултыг хамгийн энгийн тайлбар хүртэл нь богиносгож хариулаач гэвэл би танд орхигдсон тоог олдог IQ-н бодлого(pattern recognition numbers game) гэж хариулна. Трейдерүүд зах зээлийн шинжингээг паттернүүдийг таниж тодорхойлох, эрсдэлээ тодорхойлох, хэзээ ашиг авахаа тодорхойлоход ашигладаг байх ёстой юм. Арилжаа чинь амжилттай ч болсон бай амжилтгүй бүтэлгүйтсэн ч бай ч хамаагүй хийх ёстой зүйлээ л хийгээд байх хэрэгтэй. 10. Яагаад казино санамсаргүй олон үйл явц дундаас тогтмол мөнгө олж ашигтай ажиллаж чаддаг вэ? Хариулт нь ердөө л магадлал. Учир нь олон үйл явцын дараа магадлал тэдний талд давуу байдлыг үүсгэж байдгийг тэд мэддэг учраас тэд үргэлж ашигтай ажилладаг. 11. Арилжаа хийхийн нэг хүйтэн бөгөөд хатуу үнэн бол арилжаа болгон тодорхойгүй үр дагавартай байдаг. 12. Олон жил үргэлжилсэн тогтмол кареертай болчихсон амжилттай тамирчид, жүжигчдийг бусдаас ялгаруулдаг онцлог зүйл бол тэд алдаа гаргахаас айх айдасгүй болчихсон байдагт оршдог. 13. Дийлэнх байдаг л трейдерүүд хоёр гурав дараалсан алдагдал хүлээвэл арилжааны системээ цаашид авч үлдэх нь ховор байдаг. Чухам үнэн гэвэл ямар ч арилжааны системд хоёр гурав дараалсан алдагдал хүлээх нь маш түгээмэл тохиолдог үзэгдэл юм. 14. Би арилжаа нээчихсэн байгаа үедээ ямар нэгэн зүйл тохиолдохыг мэддэг. 15. Суралцах үйл явцыг даван туулаагүйгээр ямар ч мэргэжлээр, ямар ч салбарын хүн төгс төгөлдөрт хүрсэн тохиолдол байдаггүй. 16. Ашигтай арилжаа хийчихсэн эсвэл бүүр олон удаагийн хэд хэдэн амжилттай арилжаа хийх нь үнэндээ ур чадвар шаарддаггүй. Нөгөөтэйгүүр харин тууштай үр дүнг бий болгож бүтээсэн зүйлээ хадгалах хамгаалах чадвартай байх нь жинхэнэ ур чадвар шаарддаг юм. Тогтвортой ашиг олох нь сэтгэл зүйн ур чадваруудыг дээд түвшинд эзэмшсэний илэрхийлэмж юм. 17. Зах зээлийн сайн дүн шинжилгээ нь амжилтанд хүрэхэд хувь нэмэр оруулж, туслах үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл техник шинжилгээ нь таныг амжилттай арилжаа хийх нэг хөшүүргэ сайн туслах найз чинь гэж ойлгоорой. Түүнээс биш ихэнх трейдерүүдийн хэтэрхий их анхаарал хандуулж ач холбогдогдол өгдөг шиг онцгой зүйл бас биш. 18.

Форикс болон дэрив дээрхи арилжаа нь койн шиг луйварын зүйл биш юм. Энд цэвэр техник шинжилгээг сэтгэл зүйтэйгээ уялдуулан ажилладаг маш их боломж бүхий зах зээл юм. Дансны том жижиг энд ямар ч хамаагүй бөгөөд хичнээн том данстай байлаа гээд RM MM гэдэг зүйлийг баримтлахгүй бол сүйрнэ. Энэ зах зээл рүү хамаг эд хөрөнгөө зольж орж ирээд юу ч үгүй болж байгаа хүн бол үнэхээр өөртөө гомд! Бусдын орсон өндөр лотыг харж шүлсээ үсчүүлэн шуналдаа хөтлөгдөж сүйрчихээд олон юм хуцахаа болих хэрэгтэй. Мөнгөнд биш эхлээд мэдлэгт шуна!!!

7-10 удаа шагналт байранд шалгарч чадвал танд томоохон боломж бүхий үүд хаалга нээгдэх боломжтой юм байналээ. Гэхдээ энэ нууц мэдээлэл л дээ задруулчихдаг ч юм уу😛😏😀

Pepperstone broker der danstai zaluus bwal doorh zaawrin daguu mail ywulhad bolni. 🔽🔽🔽🔽🔽🔽 Та erik.soh@pepperstone.com дээрх хаягруу IB-ээр холбогдохыг хүсэж байгаагаа "Hi, I wish to be linked under Etsegtrader IB". явуулхад болно

Peppertsone брокер дээр данс үүсгэх https://trk.pepperstonepartners.com/aff_c?offer_id=367&aff_id=29848

Эцэг трэйдер академ форикс арилжаачдын дунд 10 доллар өсгөх тэмцээн байнга зохиож эхлэх гэж байна https://www.youtube.com/watch?v=byDVRJEiBrg

Синтетик индексийн талаар анх мэдээлэл өгч эхэлсэн хүн бол @turuu11 админ байв. Харин синтетик индекс дээрхи боломж нь фориксоос 10% илүү (форикс 95% нь алддаг 5% нь олдог зах зээл харин синтетик индекс нь 90% нь алддаг 10% нь олж болдог зах зээл) зах зээл юм байнаа гэдгийг зарлаж газар авхуулсан хүн бол SJ Rr миний бие мөн билээ. Мөн олон ч хүнд тус болох эрдэм чадалтай админуудыг төрүүлж гаргасан баатарлаг гавьяатай хүн бол би юм😂. Адгын тэнэг өөрийгөө магтанаа гэж. Гэхдээ үнэн л юм чинь...